09/08/2026
Binance-ийн үүсгэн байгуулагч Чанпэн Жао (CZ) саяхан хувийн хэтэвчинд криптовалютаа хадгалахын оронд бирж дээр байршуулах нь илүү аюулгүй хэмээн мэдэгдэж олны анхаарлыг татлаа.
Тухайлбал, тэрээр саяхан Coldcard хувийн хэтэвчийг онилсон 100 сая долларын халдлагыг жишээ болгон дурдаж, хувийн хэтэвч нь “ялагдашгүй биш”, олон жилийн турш илрээгүй кодын алдаа, цоорхой агуулж байх эрсдэлтэйг анхааруулжээ.
Мөн хэрэглэгчид нууц түлхүүрээ мартах, цахим залиланд өртөх зэрэг өөрсдийн алдаанаас болж алдсан Биткойны хэмжээ биржийн хакерын халдлагад алдсан дүнгээс их байгааг CZ дурдсан байна.
Цаашлаад крипто биржүүд аюулгүй байдлын системээ тогтмол сайжруулдаг төдийгүй ямар нэгэн эрсдэл гарлаа гэхэд хэрэглэгчдийн хохирлыг бүрэн барагдуулах чадвартай байдгаараа давуу талтайг онцолсон байна.