26/09/2025
"ДОТООД АУДИТ АНХАН ШАТНЫ СУРГАЛТ" -ын бүртгэл эхэллээ.
Уг сургалтаар Аудитын үндсэн зорилго, мөн чанар, дотоод аудитын ажлын төрөл, шинэчлэгдсэн IPPF-ийн хэрэглээ, дотоод аудитын чиг үүрэг болон ажлын зохион байгуулалт, тайлагналын талаар мэдлэг, мэдээллийг олгох, сайн туршлагуудаас суралцах болно.
✅Сургалтын агуулга:
-Дотоод аудитын зорилго, мөн чанар
-ДАМПОХүрээ, түүний хэрэглээ
-Дотоод аудитын төрөл ба хөндлөнгийн аудитын ялгаа
-Дотоод аудит дах ТУЗ болон ГУ-ийн үүрэг, оролцоо
-Дотоод аудитын ажлын үе шат, зохион байгуулалт, тайлагналын чиг үүрэг зэрэг сэдвүүдийг хамарна.
✅Сургалтын төлбөр: 400,000 төгрөг
Сургагч багш:
-А.ОДГЭРЭЛ /МНБ, Аудитор/ СЭЗИС-ийн НББТ-ийн Эрхлэгч
-Б.Дэлгэрсайхан /МНБ, MAFM/ СЭЗИС-ийн НББТ-ийн Ахлах багш
🗓 Хэзээ: 2025 оны 10 сарын 27, 28 ний өдрүүдэд,
⏰13:00-17:00 цагт
📍Хаана: СЭЗИС-ийн Сургалтын байр
✅Сургалтын бүртгэл дуусах өдөр: 2025 оны 10 сарын 24
Бүртгүүлэх холбоос: https://admission.ufe.edu.mn/information/training/297
Бүртгүүлэх алхам:
-Линкээр орж "бүртгүүлэх" товчийг дарж нэвтрэх цонх руу шилжинэ;
-https://admission.ufe.edu.mn/ сайтад өмнө нь бүртгэл үүсгэсэн байсан бол имэйл хаяг, нууц үгээ хийж нэвтэрч орно;
-admission.ufe.edu.mn сайтад өмнө нь бүртгэл үүсгээгүй байсан бол "бүртгүүлэх" товчийг дарж шинээр бүртгэл үүсгэсний дараа "Short-term course / Богино хугацаат сургалт" цэс рүү нэвтэрч орно;
-Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг уншиж танилцсаны дараа "Сургалтын төлбөр төлөх" товчийг дарж төлбөр төлөх цонх руу шилжинэ;
-Хувийн мэдээллээ зөв эсэхийг дахин шалгаад "хадгалах" товчийг дарсны дараа "үргэлжлүүлэх" товчийг дарна;
-"Журмыг зөвшөөрсөн" товчыг дарсны дараа "үргэлжлүүлэх товчийг дарснаар төлбөр төлөх дансны дугаар, QR код үүснэ.
-Зөвхөн төлбөр төлсөн тохиолдолд бүртгэл баталгаажихыг анхаарна уу.
☎️Сургалттай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99051141, 99059261, 88048248 дугаараар болон [email protected] холбогдож лавлана уу.