Монре даатгал -Нөхөн төлбөр / Monre Insurance/

Монре даатгал -Нөхөн төлбөр / Monre Insurance/ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монре даатгал -Нөхөн төлбөр / Monre Insurance/, Financial service, 201 тоот, Autohub барилга/52, Туул голын гудамж, 3-р хороо , Баянгол дүүрэг, Ulaanbaatar.

Даатгалын тохиолдлын үед авах арга хэмжээ болон түүний заавар зөвлөгөө, нөхөн төлбөртэй холбоотой мэдээ, мэдээллийг 7777-9000 (2) болон chatbot-с мэдээлэл авна уу
https://monre.mn/

Сар шинийн баяртай холбогдуулан 2026 оны 02 сарын 17-ны өдрөөс 02 сарын 22-ны өдрийг хүртэл амрах ба та яаралтай дуудлаг...
16/02/2026

Сар шинийн баяртай холбогдуулан 2026 оны 02 сарын 17-ны өдрөөс 02 сарын 22-ны өдрийг хүртэл амрах ба та яаралтай дуудлагын үед 7777-9000 дугаарт холбоо барих боломжтой шүү.
📱 7777-9000
👉 www.monre.mn

19/08/2025

📢 Сэрэмжлүүлэг
Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр 2025 оны 8-р сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод 20-35 мм хэмжээтэй аюултай үзэгдлийн хэмжээнд хүрэхүйц хур тунадас орох тул үерийн аюулаас сэрэмжлүүлж байна.
Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлж, дараах зөвлөмжүүдийг дагаж, аюулгүй байдлаа хангана уу.

- Үерийн усны голдрилыг өөрчлөх зориулалтын далан бэлтгэх: Үерийн усны урсах чиглэлийг өөрчлөх зорилгоор далан барих.
- Элс, шороогоор дүүргэсэн шуудайг давхарлан өрж, үерийн усыг нэвтрэхээс сэргийлэх:
Байшин, барилгынхаа үүд хаалга, цонх зэрэг нэвтрэх боломжтой хэсгүүдийг элсээр дүүргэсэн шуудайгаар боож хамгаалах.

Болзошгүй эрсдэлээс өөрийгөө болон гэр бүлээ хамгаалж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна.
Таныг хайрладаг Монре 💙
#МонреДаатгал

23/06/2025
16/06/2025

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2025.06.09-06.15
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 84 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж, утаажилтын бүсээс 218 иргэнийг аюулгүй газарт гаргалаа.

Эрсдэл хэзээ ч, хаана ч тохиолдож болно.
Бидэнтэй холбогдон:
• Хөрөнгө, бараа эд материал, бизнесийн даатгал
• Гэнэтийн ослын хамгаалалт зэргийг өөрт тохирсон нөхцөлөөр авах боломжтой.

💙 Таны амьдрал үнэтэй. Таны ирээдүй бүр ч үнэтэй.
Даатгуулах хүсэлт гаргах бол 👉 https://www.monre.mn/
#МонреДаатгал

“Монре Даатгал” ХХК нь “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц” ТӨХК-ийн ажилтнуудын хүсэлтээр 2023 оноос хойш “Гэнэтийн ос...
06/06/2025

“Монре Даатгал” ХХК нь “Дулааны Гуравдугаар Цахилгаан Станц” ТӨХК-ийн ажилтнуудын хүсэлтээр 2023 оноос хойш “Гэнэтийн ослын даатгалын гэрээ”, “Хөдөлмөрийн чадвар түр алдалтын даатгалын гэрээ”-ээр хамтран ажиллаж байна.

Энэхүү гэрээний төрөл нь Даатгуулагч болох Аж ахуй нэгжийн ажилтан нь өөрийн сайн дурын сонголтоор гэрээнд хамрагдах хүсэлтээ илэрхийлж, эрсдэлийн үнэлгээ болон хураамжийн дүнг сонгох замаар байгууллагын бус өөрийн хөрөнгөөр холбогдох даатгалын хураамжийг төлж учирч болох эрсдэлээс хамгаалдаг болно.

Цахим орчинд компанийн нэр хүнд, бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулахуйц улс төрийн зорилготой, илт худал мэдээлэл тараах, эрх зүйн харилцааг илтэд гуйвуулан мушгих зэрэг улс төрийн зохион байгуулалттай үйлдлүүд гарч байна.

Иймд манай компанийн зүгээс илт гүтгэлгийн шинжтэй, үндэслэлгүй мэдээлэлд залруулга хийхийг холбогдох хэвлэл, мэдээллийн байгууллагуудаас шаардаж, зохих арга хэмжээг яаралтай авахгүй тохиолдолд хууль, хяналтын байгууллагад хандаж шалгуулахыг үүгээр мэдэгдэж байна.

06/06/2025
26/05/2025

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 86 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

💙 Таны амьдрал үнэтэй. Таны ирээдүй бүр ч үнэтэй.
Даатгуулах хүсэлт гаргах бол 👉 https://www.monre.mn/
#МонреДаатгал

10/04/2025

Хаврын улиралтай зэрэгцэн гол мөрний мөс хайлж эхэлж байгаа энэ үед цөн түрэх байгалийн үзэгдэл ихээхэн эрсдэл дагуулж болзошгүй. Цөн түрэх гэдэг нь гол мөрний мөс хайлж, улмаар хагарч бутран урсах үзэгдэл бөгөөд иргэд, малчид болон эд хөрөнгөд хохирол учруулах эрсдэлтэй тул энэ улиралд гол мөрнийг автомашинаар гатлахгүй баталгаат гүүрэн байгууламжаар гатална уу.

💙 Монре даатгал нь дараах сэрэмжлүүлгийг хүргэж байна:

💙 Иргэд болон малчдад:
- Голын мөс цөмрөх, цөн түрэх үед голын эргээр ойртохгүй байх
- Хүүхдийг гол, нуурын эрэг орчим тоглуулахгүй байх
- Автомашинтай мөсөн дээгүүр зорчихоос бүрэн татгалзах
- Мал сүргээ мөсөн дээгүүр тууж, услахгүй байх

💙 Байгууллага, бизнес эрхлэгчдэд:
- Хөрөнгө, техник хэрэгслээ урьдчилан хамгаалж, уснаас хол байршуулах
- Даатгалтай байх замаар санхүүгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх

Даатгуулах хүсэлт гаргах бол 👉 https://www.monre.mn/

#МонреДаатгал

Address

201 тоот, Autohub барилга/52, Туул голын гудамж, 3-р хороо , Баянгол дүүрэг
Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Монре даатгал -Нөхөн төлбөр / Monre Insurance/ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share