Tenger Capital

Tenger Capital Create Value Through Investing

“Тэнгэр Капитал ҮЦК” ХХК нь 2007 оноос хойш Монголын хөрөнгийн зах зээлд мэргэжлийн үйлчилгээ үзүүлж ирсэн Тэнгэр Санхүүгийн Нэгдлийн харьяа компани бөгөөд Монголын Хөрөнгийн Биржийн гишүүн байгууллага билээ. Бид Тэнгэр группийн санхүүгийн зах зээл дээр хуримтлуулсан арвин туршлага, дэлхийн нэр хүнд бүхий банк, санхүүгийн байгууллагуудтай тогтоосон харилцаа холбоо, олон улсын зах зээл дээрх нэр хү

нд болон мэргэшсэн чадварлаг боловсон хүчний нөөц дээр тулгуурлан Монгол улсын хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаар ажиллаж байна.

🎈 Тэнгэр Капитал ҮЦК ХХК-ийн нийт харилцагч, түншүүд болон тэдний гэр бүл, бяцхан үрсүүдэд нь Олон улсын хүүхдийн эрхийг...
29/05/2026

🎈 Тэнгэр Капитал ҮЦК ХХК-ийн нийт харилцагч, түншүүд болон тэдний гэр бүл, бяцхан үрсүүдэд нь Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе.

Бяцхан үрсийн инээд хөөр, мөрөөдөл бүхэн биелэх болтугай. 🌸

29/05/2026

🌍 "Хиймэл оюуны салбарт тэргүүлэгч компаниуд ба хөрөнгө оруулах боломж. Дэлхийн томоохон компаниуд хиймэл оюун ашиглан хэрхэн үр ашигтай ажиллаж байна" зэрэг сонирхолтой мэдээллийг Tenger academy болон МҮОНТВ-ийн хамтран бэлтгэж буй “Зах зээлийн нүүдэл” нэвтрүүлгээс цувралаар хүргэж байна. #захзээлийннүүдэл #хиймэлоюунухаан
Нэвтрүүлгийг бүрэн эхээр нь 👇
https://www.facebook.com/share/v/1cTLpzmopL/
-------------------------------
📱Санхүүжилт татах, Бонд авах: 7711-0272 | 8888-1054 | 8015-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

29/05/2026

БАНКНУУДЫН ГАДААД 🕹️САНХҮҮЖИЛТЭД ТАВИГДАХ ШААРДЛАГЫГ ЧАНГАТГАЛАА
Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос 🏦арилжааны банкнуудын гадаад санхүүжилттэй холбоотой шинэ журмыг хэрэгжүүлэхээр боллоо.
---------------------------------
Тодруулбал 📅2026.10.01-ээс хойш татсан 360 хоногоос 3 жилийн хугацаатай гадаад валютын бонд болон зээлийн эх үүсвэрийн тодорхой хэсгийг заавал байлгах нөөцөд хамруулах юм.

Өмнө нь 🧮бүхэлд нь нөөцийн сууриас хасаж тооцдог байсан бол цаашид үлдэгдлийн 25 хувьд нь нөөцийн шаардлага үйлчилнэ. Үүний үр дүнд банкнууд богино, дунд хугацааны гадаад эх үүсвэрээс хэт хамаарахаас сэргийлж, урт хугацааны тогтвортой санхүүжилт татах хөшүүрэг бүрдэх юм.

Сүүлийн жилүүдэд 🏦банкны салбарын гадаад бонд, зээлийн хэмжээ тогтмол өсөж, нийт эх үүсвэрийн ойролцоогоор 19 хувийг бүрдүүлж байна. Мөн банкны салбарын зээл, хадгаламжийн харьцаа 138 хувьд хүрсэн нь санхүүгийн системийн эмзэг байдлыг нэмэх эрсдэлтэй юм.

Тиймээс төв банкны энэхүү шийдвэр нь банкны актив, пассивын хугацааны зөрүүг бууруулах, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, гадаад орчны савлагаанаас үүдэх эрсдэлийг хязгаарлахад чиглэсэн байна.

🌍Эх сурвалж: Монгол банк
---------------------------------
📱Холбоо барих: 7711-0272 | 8888-1054 | 8015-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

29/05/2026

BYD УХААЛАГ ЖОЛООДЛОГЫН 🚘ӨРСӨЛДӨӨНИЙГ ШИНЭ ШАТАНД ГАРГАЛАА

BYD компани 4 нанометрийн дэвшилтэт Xuanji A3 чипээ танилцуулснаар, хувьцааны ханш нь 3%-иар өссөнөөс гадна ухаалаг жолоодлогын технологийн өрсөлдөөнийг шинэ түвшинд хүргэлээ.
---------------------------------
Тус чип нь 🚘жолоочгүй машины системд зориулагдсан бөгөөд эрчим хүчний хэрэглээг 20%-иар бууруулах юм байна. Ингэснээр BYD-ийн ☝️Tesla болон Huawei Technologies-тэй хийх технологийн өрсөлдөөн улам эрчимжлээ.

Сүүлийн үед борлуулалт нь буурч буй тул BYD тус чипийг ухаалаг жолоодлогын системтэй бүх автомашиндаа нэвтрүүлэх юм байна.

Ялангуяа LiDAR мэдрэгчийг хамгийн хямд ангиллын автомашиндаа хүртэл суурилуулах болсон нь зах зээлд ялгарах томоохон онцлог болж байна.

🌍Эх сурвалж: Bloomberg News
---------------------------------
📢Зах зээлийн шуурхай мэдээ, сигнал авах: https://shorturl.at/GGxQw
🌐Гадаад арилжаанд оролцох: ☎️7711-0272📱8614-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

29/05/2026

ТРАМП ХОЛБООТОН 🤔“ОМАН” УЛСЫГ СҮРДҮҮЛЭВ

Дональд Трамп Ормузын хоолойн асуудлаар мэдэгдэл хийхдээ ☝️хэрэв Оман улс Ираныг дэмжвэл хатуу хариу арга хэмжээ авна гэсэн нь шуугиан дэгдээлээ.
---------------------------------
Оман нь АНУ-ын олон жилийн холбоотон бөгөөд бүс нутгийн зөрчилдөөнийг намжаах дипломат ажиллагаанд тогтмол оролцож ирсэн зуучлагч орны нэг юм.

Зарим ажиглагч түүнийг 🤔Иран болон Оман улсыг андуурч ярьсан байж болзошгүй гэж үзэж байгаа ч АНУ-ын Төрийн департамент уг мэдэгдлийг ямар нэгэн засваргүйгээр нийтэлсэн нь анхаарал татаж байна.

Ормузын хоолойгоор дэлхийн газрын тосны экспортын тавны нэг нь дамжин өнгөрдөг тул тус бүс нутагтай холбоотой аливаа мэдэгдэл дэлхийн зах зээл, нефтийн үнэд шууд нөлөөлөх эрсдэлтэй юм.

🌍Эх сурвалж: CNBC
---------------------------------
📢Зах зээлийн шуурхай мэдээ, сигнал авах: https://shorturl.at/GGxQw
🌐Гадаад арилжаанд оролцох: ☎️7711-0272📱8614-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

29/05/2026

ANTHROPIC-ИЙН ҮНЭЛГЭЭ💲965 ТЭРБУМД ХҮРЧ OPENAI-Г ДАВЛАА

Anthropic компани 65 тэрбум ам.долларын шинэ хөрөнгө босгосноор нийт үнэлгээ нь 965 тэрбум ам.долларт хүрч анх удаа ⚙️OpenAI-ийг давлаа.
---------------------------------
Энэхүү санхүүжилтэд дэлхийн томоохон хөрөнгө оруулагчид оролцсоноос гадна ☝️Google, Amazon ч олон тэрбум долларын хөрөнгө оруулжээ. Энэ нь томоохон технологийн компаниуд AI салбарт байр сууриа бататгаж байгааг харуулж байна.

Anthropic нь бизнесийн автоматжуулалт, код бичих, кибер аюулгүй байдал зэрэгт ашиглагдах AI шийдлүүдийг хөгжүүлдэг бөгөөд IPO хийх бэлтгэлээ хангаж байгаа юм.

AI нь зөвхөн технологийн өрсөлдөөн биш 💰асар их хөрөнгө, томоохон тоглогчдын тулаан болж, дараагийн технологийн аварга нь хэн байх вэ? гэдгийг шийдэх үедээ ирлээ.

---------------------------------
📢Зах зээлийн шуурхай мэдээ, сигнал авах: https://shorturl.at/GGxQw
🌐Гадаад арилжаанд оролцох: ☎️7711-0272📱8614-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

28/05/2026

🌍Дэлхийн улс орнуудын хиймэл оюун ухааны салбарт оруулж буй 💰хөрөнгө оруулалт.
Сингапур болоод Израил 10 саяас доош хүн амтай улс орнууд ч гэсэн хэдэн 10 тэрбум ам.долларыг хиймэл оюун ухаанд хийж чадаж байна ... зэрэг сонирхолтой мэдээллийг Tenger academy болон МҮОНТВ-ийн хамтран бэлтгэж буй “Зах зээлийн нүүдэл” нэвтрүүлгээс цувралаар хүргэж байна #захзээлийннүүдэл #ХиймэлОюунУхаан

28/05/2026

ЗАСГИЙН ГАЗАР НОГООН БОНДЫГ ДЭМЖИНЭ♻️

Монголбанк 🏦нь банк, санхүүгийн салбарын төлөөллүүдтэй уулзаж, тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийн цаашдын бодлогын чиглэлийг хэлэлцлээ.
---------------------------------
Уулзалтын үеэр Монголбанкны ерөнхийлөгч С.Наранцогт, сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байгаа ногоон санхүүжилтийг 2030 он гэхэд нийт зээлийн багцын 10 хувьд хүргэх зорилт тавьсныг онцолсон байна.

Мөн цахилгаан болон устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины санхүүжилтийн хугацааг 30 сараас 60 сар болгон сунгах шийдвэр гарсныг танилцууллаа. Ингэснээр иргэдийн ногоон зээлийн хүртээмж 3.4 дахин өсөж📈, сарын эргэн төлөлтийн ачаалал дунджаар 40 хувиар буурахаар тооцоолжээ.

Мөн энэ үеэр 👆 Засгийн газраас сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлттэй барилга, байгаль орчинд ээлтэй төслүүдийг санхүүжүүлэхэд бодлогын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.

Харин хувийн хэвшлийнхэн ногоон зээлийн нөхцөлийг илүү уян хатан болгох, урт хугацааны хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн хэлбэрээр хөгжүүлэх шаардлагатайг дурдсан байна.

Арилжааны банкнуудын төлөөлөл мөн цахилгаан автомашины 🚗цэнэглэх станцын хүртээмж, эрчим хүчний системийн хүчин чадал зэрэг дэд бүтцийн асуудлыг хамтад нь шийдвэрлэх хэрэгтэйг анхааруулжээ.

Ногоон санхүүжилтийн♻️ зах зээл тэлэх нь агаарын бохирдол буурах, эрчим хүчний хэрэглээг хэмнэхээс гадна Монголын санхүүгийн салбарыг олон улсын тогтвортой хөгжлийн стандарттай ойртуулах чухал алхам болох юм.

🌍Эх сурвалж: Монгол банк
---------------------------------
📱Холбоо барих: 7711-0272 | 8888-1054 | 8015-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

28/05/2026

ЮАНИЙН ХАНШ ДОЛЛАРЫН ЭСРЭГ 📈

Дэлхийн хиймэл оюуны 🤖(AI) хөрөнгө оруулалтын өсөлт Хятадын экспортод нөлөөлж, юань ам.долларын эсрэг дараалан 6 улирал чангарлаа.
---------------------------------
Хятадын экспортын давуу тал нь хямд өртөгтэй үйлдвэрлэлд тулгуурладаг байсан бол одоо чип, сервер зэрэг өндөр технологийн бүтээгдэхүүн нь экспортынх гол хөдөлгөгч хүч болж байна.

Юанийн ханш чангарснаар импортын зардал буурч, ялангуяа чип, тоног төхөөрөмж худалдан авахад нь валютын ханшийн дарамтыг багасаж байна.

Гэхдээ юань хэт чангарвал уламжлалт үйлдвэрлэгчдийн ашиг шахагдах эрсдэлтэй учраас бодлого боловсруулагчид хэт огцом өсөлтийг хянах байр суурьтай байна.

---------------------------------
📢Зах зээлийн шуурхай мэдээ, сигнал авах: https://shorturl.at/GGxQw
🌐Гадаад арилжаанд оролцох: ☎️7711-0272📱8614-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

28/05/2026

TEMU-ГИЙН ХУВЬЦААНЫ ХАНШ УНАЛАА📉

Temu-ийн эзэмшигч PDD Holdings компанийн орлогын тайлан хүлээлтэд хүрээгүйн улмаас нэг өдрийн дотор 10%-иар 📉 уналаа.
---------------------------------
Харин эсэргээрээ Temu-гийн гол өрсөлдөгч Amazon.com 📈 хувьцааны ханш өссөөр байна. Хэдийгээр компанийн орлого 11%-иар өсөж 106 тэрбум юань болсон ч цэвэр ашиг нь 15%-иар буурч 12.5 тэрбум юань болжээ.

Үүнд, АНУ-ын🗽тарифын бодлого болон Хятадын дотоодын өрсөлдөөн ширүүсэж хэрэглэгчид нь цөөрсөн нь нөлөөлсөн байна.

Тиймээс PDD богино хугацааны ашигт төвлөрөхөөс илүү урт хугацааны өсөлт рүү чиглэхээр төлөвлөж байна. Тодруулбал, ирэх 3 жилд 100 тэрбум юанийн хөрөнгө оруулалтыг нийлүүлэлтийн сүлжээ болон өөрийн брэндийг хөгжүүлэхэд зарцуулахаар төлөвлөж байна.

🌍Эх сурвалж: Bloomberg news
---------------------------------
📢Зах зээлийн шуурхай мэдээ, сигнал авах: https://shorturl.at/GGxQw
🌐Гадаад арилжаанд оролцох: ☎️7711-0272📱8614-0272
🌐Данс нээх, арилжаанд оролцох: https://trader.tengercapital.mn

Address

1401, New Horizons Tower, 4 Olympic Street, 1st Khoroo
Ulaanbaatar
14210

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+97670110637

Alerts

Be the first to know and let us send you an email when Tenger Capital posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Tenger Capital:

Share