Залуусын амжилт" сан

Залуусын амжилт" сан Хүчтэй зорилготой залуу хүн бүрт зориулав.

Чингэлтэй дүүрэг 2014 оны байдлаар
10/03/2016

Чингэлтэй дүүрэг 2014 оны байдлаар

10/03/2016

Сайн байна уу залуусаа
Chingeltei District

21/05/2014

Залуу хүн гэдэг улс орны үнэт баялаг мөн.

Залуусдаа зориулаад амархан хийж болох хөгжилтэй санаануудаас танилцуулья
08/05/2014

Залуусдаа зориулаад амархан хийж болох хөгжилтэй санаануудаас танилцуулья

Өнөөдөр бахархах юмгүй хүн лӨчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай...
08/05/2014

Өнөөдөр бахархах юмгүй хүн л
Өчигдөрийнхөө гавьагаар сагсуурдаг. /Цицерон/
Хэрэлдэж байгаа хоёрын хэн ухаантай нь буруутай. /Гёте
Шингэх нарнаар үзэгдэх сүүдрийнхээ хэмжээг хараад
Өөрийгөө том хүн гэж бүү бод. /Пифагор/
Ихэнх хүмүүс дурсамжаа туршлага гэж бодон эндүүрдэг. Билл Гейтс
Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг. А.С.Макаренко
“Бурхан гагцхүү өөрөө өөртөө тусладаг хүнд л тусладаг…” (Heaven helps those who help themselves)
Амжилт гэж амжиж чадахыг хэлнэ.
Бодлоо ажигла таны үг болон илэрдэг
Үгээ анзаар, таны үйлдэл болон харагддаг
Үйлдлээ хар, таны зуршил болон хэвшдэг
Зуршлаа таньж мэд, таны зан чанарыг бий болгодог
Зан чанар тань таны хувь тавиланг бүтээдэг
"Мянган бээрийн аялал ганц алхмаас эхэлдэг." - Лао Цу
Өглөө босохдоо юу хийх вэ, орой унтахдаа юу хийсэн бэ гэж өөрөөсөө асууж сур
Пифагор

05/05/2014

Сайн байна уу залуусаа

Амралтын өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр улаанбаатард өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 0 хэмийн дулаантай байхнээ. Залуу хү...
27/04/2014

Амралтын өдрийн мэнд дэвшүүлье. Өнөөдөр улаанбаатард өдөртөө 18 хэм дулаан, шөнөдөө 0 хэмийн дулаантай байхнээ. Залуу хүн та бүрийн сонирхлыг татахуйц, кино урлагийн сонгодог мэдээ мэдээллээр дүүрэн уг сайтаар зочлоорой гэж хүсч байна.
http://artfilm.mn

Кино урлагийн толь. Жинхэнэ кино урлагийг мэдье гэвэл...

Хүчтэй зорилготой залуу. Үнэхээр хэлэх үг алга тэр зорьсондоо хүрсэн. Түүнийг зогсоох хэн ч үгүй. Derek Redmond Barcelon...
26/04/2014

Хүчтэй зорилготой залуу. Үнэхээр хэлэх үг алга тэр зорьсондоо хүрсэн. Түүнийг зогсоох хэн ч үгүй. Derek Redmond Barcelona, Spain
https://www.youtube.com/watch?v=t2G8KVzTwfw

The incredible story of Great Britain's 400m runner Derek Redmond, whose hamstring snapped during his event but was determined to finish the race at the Barc...

Бидний нийслэлийн түүхУлаанбаатар, ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ (улаганбагатур), [улаан-баа-тар], (хуучин нэрс мэдэх) — нэг талаар Монг...
26/04/2014

Бидний нийслэлийн түүх
Улаанбаатар, ᠤᠯᠠᠭᠠᠨᠪᠠᠭᠠᠲᠤᠷ (улаганбагатур), [улаан-баа-тар], (хуучин нэрс мэдэх) — нэг талаар Монгол улсын нийслэл, мөн улсын ганц саятан хот. Нөгөө талаар 1992 оны шинэ хуваариар тус хотын 6, хүй 3, бүгд 9 дүүрэг хамаарсан 4,704.4 км² газартай.
Түүх :
1. Урьд үе

Монголын нууц товчоонд тэмдэглэснээр 12-р зууны хоёрдугаар хагаст Хэрэйд аймгийн удирдагч Ван ханы өргөө нь Туулын хар шугуй гэдэг газар байв гэж тэмдэглэсэн нь одоогийн Улаанбаатар хот оршиж буй хөндийг гэж судлаачид таамагладаг. Их Монгол Улсын анхны нийслэл Хархорум хот нь Орхон голын хөндийд цогцолсон ба Юань улс нуран унасны дараа Мин улсын довтолгоонд хоёронтой галдан шатаагджээ. Түүнээс хойш Монголчууд нэгдмэл байдалгүй болоод нүүдлийн иргэншилд бүрэн шилжиж, хот байгуулах завдалгүй дотоод, гадаадад тэмцэлдэн байлдацгааж байсанаас үүдэн, амарлингуй байдлыг дэлгэрүүлэхээр 16-р зуунаас шарын шашинд сүсэглэснээр Монголд сүм хийдүүд баригдаж эхэлсэн юм. Ингэснээр Монголчуудын хот, хүрээ цогцлоох идэвх сэргэж, анхлан Абатай сайн хаан Хархорум хотын бууринд Эрдэнэ зуу хийдийг босгожээ.

Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг анхны Богд Жибзундамба хутугтаар өргөмжлөн 1639 онд одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг дахь Ширээт цагаан нуур гэдэг Өргөө цогцлоожээ. Ингэж нүүлгэхдээ Эрдэнэ зуу хийдийн доторх мөнхийн галтай Баруун өргөөг нүүлгэн гаргаж Занабазарын өргөөтэй нэгдүүлж Ширээ цагаан нууранд аваачжээ. Баруун өргөө нь төрийн гал голомтын бэлгэдэл өргөө байжээ. Ингэж төр, шашны гол үнэт зүйлсийг нэгдүүлсэнээр нийслэл үүссэн гэж үздэг. Нийслэл маань Орхон, Тамир, Туул голуудын хөндий дагуу 29 удаа нүүдэллэсний эцэст 1778 онд одоогийн байгаа газар суурьшиж Их хүрээ нэртэй болжээ. 1756 онд анхны шашны сургууль болох "Цаниг" байгуулагдсан бөгөөд 1786 оноос манж амбанд Сэцэн хан, Түшээт хан хоёр аймгийг хариуцуулах болсон зэрэг олон шалтгаанаас Их хүрээ суурьших шаардлагатай болжээ. 1780-1870 оны хооронд 70 гаруй суурин сүм, дуган, ялангуяа өнөөгийн Гандантэгчэнлин хийд 1809 онд баригджээ. 1861 онд Оросын консулын газар байгуулагджээ. Хүрээний хүн ам нэмэгдсээр 1910 онд 50 мянга болжээ.

2. Орчин үе

1911 оны 12-р сард Богд хаант Монгол улс тунхаглагдаж, Нийслэл хүрээ нэртэй болсон. 1919 онд Сю Шүженээр толгойлуулсан Хятад цэрэгт хот эзлэгдсэн ба 1921 оны 2-р сард Барон Унгернээр толгойлуулсан цагаан цэргүүд Хятад цэргээс хүрээг чөлөөлж, Богдыг дахин хаан ширээнд залсан бол 3-р сард Хиагт хотыг чөлөөлсөн Монгол-Зөвлөлтийн цэргүүд цагаантнуудыг 6-р сард цохин дутаалгаснаас хойш нийслэл нь гадаадын цэргийн түрэмгийллээс чөлөөлөгдсөн. 1924 оны үндсэн хуулиар Улаанбаатар нэртэй болсон. Социализмын үед болон голдуу Дэлхийн хоёрдугаар дайны дараа ЗХУ-ын тэтгэлэгтэйгээр хуучны гэр хороолол нь аажмаар байраар солигдож эхэлсэн. Наушки-Улаанбаатар-Замын-Үүдийн чиглэлийн замууд 1949, 1956 онуудад баригдсанаар өрнө, дорнотой төмөр замаар холбогдсон бөгөөд кинотеатр, жүжгийн театр, музей зэрэг олноор баригджээ. Харин нөгөө талаас 1930-аад оны сүүлчийн хэлмэгдүүлэлтийн дараа социализмын өмнөх үеийн сүм, хийдүүд устгагдсан байна.

3. Нэн орчин үе

1990 оны ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийн төлөөх тэмцэл Улаанбаатарт өрнөжээ. Энэ тэмцлийн үр дүнд дэлхийд нээлттэй болсон явдлаас Улаанбаатар хот шинэ хөгжлийн үеэ эхлүүлжээ. Хөгжил, төвлөрөлийг дагаж нийслэлд хүн амын хэт төвлөрөл гаарч, сүүлийн 15 жилд хоёр дахин өсчээ. Өнөөдөр нийслэлд хүн ам ихэссэнээс гэр хороолол хүрээгээ улам тэлсээр байна. Мөн нийт Монгол улсын хүн амын 40% энд байгаагаас үүдэн олон нийгмийн, байгалийн, тээврийн бэрхшээлүүдтэй тулгарч байна. Сүүлийн жилүүдэд шинэ барилга олноор баригдаж байгаа бөгөөд орон сууцны үнэ маш их өсч байгаа.

25/04/2014

"Залуу нас"

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сvvдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину!

Амттан бүхний амтыг мэдэлгүй
Асгаж явсан залуу нас минь,
Өнгөтөн бүхний өнгийг бодолгүй
Үрж явсан залуу нас минь.

Зуны шөнийн нойрыг тоолгүй
Зуун гурван учралыг мөрөөсөж
Зураг шиг охидыг, тэрэг шиг дайрч
Зуурдхан мандсан залуу нас минь.

Өвлийн есийн жаврыг тоолгүй
Өөр хүний авгайд сэтгэп хаяж
Өрхний үзүүр шиг дэрвэж явсан
Өлчирхөн тэнэг залуу нас минь.

Даанч чи минь удсангүй...
Даавуу хүрэм, савхин бээлий хоёр шигээ,
Дассан салсан годон гэзэгтүүд шигээ
Дардан зам дээр үлджээ — залуу нас минь!

Улаанбаатарын чулуун засмалаар
Урагшаа, хойшоо, баруун тийшээ, зүүн тийшээ
Дотоод үйлдвэрийн хүнд шаахайг
Долоохон хоногт точийлдож явахдаа

Хүний сайн мууг зүүдлээ ч үгүй
Хүүхэд шиг өссөн залуу нас минь.
Хүүхний сайхныг таниа нь үгүй
Хүүрзгэнэ шиг ниссэн залуу нас минь.

Ангарайтсан нөхөдтэй, үдшийн цагаар
Адуу шиг пижгэнэсэн залуу нас минь
Айлын чийдэн хага чулуудаад
Авирлаж явсан залуу нас минь.

Аавын хүүгийн, шүр шиг хацрыг
Алгадаж явсан залуу нас минь,
Адилхан нөхдийнхөө хамрын цусыг
Асгаруулж явсан залуу нас минь.

Үзсэнээ мартаж, дуулснаа тогтоохгүй
Үүрдийн юм шиг дургиж явахдаа
Үймээнт хорвоогоос, дахиад олдошгүй
Үнэнч ханийнхаа дэргэдүүр өнгөрч

Хоног төдий зуурдхан ханилах
Хотын хүүхний өнгөнд хууртаж,
Ариухан цусаа түүний төлөө
Асгаж явсан залуу нас минь.

Оюутан ахуйн дэврүүн шүлгийн
Онгод цадигаар бялхаж явахдаа
Орчлон хорвоогийн нарийн учрыг
Олчихлоо хэмээн төөрч явсан

Ариунаас ариухан залуу нас минь
Арваадхан жилийн ханилгаатай байжээ.
Халуунаас халуун залуухан цаг минь
Хаврын үер шиг хугацаатай юм санжээ.

Аяа хөөрхий, хүний залуу нас гэж
Авч ч болдоггүй, өгч ч болдоггүй
Хэлгүй байгалийн дуугүй зарлигаар
Хэсэгхэн олддог шагнал юм уу даа.

Бусдын лангуунд энэхуу шагналаа
Бутархай мөнгө шиг тарааж хаясаар
Хүйтэн хорвоод нэг мэдэхнээ
Хүмүүний үр нүцгэрдэг байна.

Сайн ханиас хагацсан хойноо
Санан санан гунихардаг шиг
Болоод өнгөрсөн хойно, залуу насаа
Бодон бодон харуусдаг байна.

Баяртай, залуу зандан нас минь,
Барилдсан гэж бодвол, би ойчжээ.
Уралдсан гэж үзвэл, би хоцорчээ
Арилжаа наймаа хийсэн юм санж гэвэл харин
Атархан биеийнхээ эрүүл мэндийг егч
Алдар, шүлэг хоёрыг чинь авчээ!

Хөрстийн амьдралд хөл алдсан
Хөлчүүхэн зүрхний минь тольтон дээгүүр
Шувууны сүүдэр шиг дайраад өнгөрсөн
Шунхан улаан залуу нас мину! Баяртай!

Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойном /1936-1979/

Залуус ...Монгол улсын хүн ам 2,870,407 хүрээд байна.Эдгээр хүн амын 62,1% нь залуучууд эзэлдэг гээд боддоо. Монгол улсы...
25/04/2014

Залуус ...
Монгол улсын хүн ам 2,870,407 хүрээд байна.Эдгээр хүн амын 62,1% нь залуучууд эзэлдэг гээд боддоо. Монгол улсын хүн яг одоо 2,870,407 хүрээд байна. Төрөлт 7 минут 48 секунд тутамд, нас баралт 29 минут 6 секунд, нэг хүн 10 минут 54 секунд тутамд нэмэгдэж байна.

Дэлхийн хүн амын 7,070,687,742 хүрээд байна.
/Эх сурвалж News.mn/

Address

Ulaanbaatar
976

Alerts

Be the first to know and let us send you an email when Залуусын амжилт" сан posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Залуусын амжилт" сан:

Share