Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation

Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation, Ulaanbaatar.

Монголын Байгалийн Өв Сан нь биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, байгаль хамгааллын тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт хийх бие даасан, хараат бус итгэлцлийн сан юм.

[English Below]“ТХГН-ИЙН ХУРДАСГУУР” ХӨТӨЛБӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭМонголын Байгалийн Өв Сангаас тусгай хамгаалалттай газа...
22/05/2026

[English Below]

“ТХГН-ИЙН ХУРДАСГУУР” ХӨТӨЛБӨР АЛБАН ЁСООР ЭХЭЛЛЭЭ

Монголын Байгалийн Өв Сангаас тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) хамгаалалтын захиргаадын менежментийг бэхжүүлэх, урт хугацааны чадавхыг нэмэгдүүлэх, жишиг ТХГН-ийг хөгжүүлэх зорилготой “ТХГН-ийн хурдасгуур” цогц хөтөлбөрийг 2026 оны 5-р сарын 22-нд албан ёсоор эхлүүллээ.

Тус хөтөлбөр нь Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дэ Нэйче Консерванси (TNC), Монголын Байгалийн Өв Сангийн хамтран хэрэгжүүлж буй “Өнө мөнхийн Монгол” байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж байна.

📌 Хөтөлбөрийн хүрээнд:
• Нийт 16.5 тэрбум хүртэлх төгрөгийн грантын санхүүжилт олгоно
• Нэг хамгаалалтын захиргаа 500 саяас 3 тэрбум хүртэлх төгрөгийн грант санхүүжилтийн дэмжлэг авах боломжтой
• Грантаас гадна техникийн туслалцаа, зөвлөх үйлчилгээ, чадавх бэхжүүлэх сургалт хэрэгжинэ
• Хөтөлбөр нь бэлэн байдлын болон менежмент сайжруулах гэсэн хоёр үе шаттай хэрэгжинэ

🌏 Хөтөлбөрийн онцлох үр дүнгээс:
• Өргөдөл гаргах боломжтой 40 хамгаалалтын захиргаанаас 36 нь грантын санал ирүүлэв
• Нийт өргөдлийг олон улсын итгэлцлийн сангийн жишгийн дагуу олон талуудын хөндлөнгийн хараат бус техникийн хорооны гишүүд үнэлэв
• Сонгон шалгарсан 15 хамгаалалтын захиргаа нь Монгол орны бүх экологийн бүс бүслүүр, ТХГН-ийн бүх ангиллыг төлөөлж байна
• Эдгээр захиргаадын хамгаалж буй газар нутаг нь улсын нийт тусгай хамгаалалттай талбайн 40 гаруй хувийг хамарч байна
• Улсын хэмжээнд ажиллаж буй 800 орчим байгаль хамгаалагчийн тал орчим хувь хөтөлбөрт хамрагдана

🤝 Нээлтийн үеэр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир ТХГН-ийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгагдсан үр дүнд суурилсан менежмент, тогтвортой санхүүжилт, орон нутгийн оролцоо зэрэг шинэ арга барилыг бодит хэрэгжилтийн түвшинд туршиж, жишиг загвар болгоход энэхүү хөтөлбөр чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо ТХГН-ийн тогтвортой, үр дүнтэй менежментийг бий болгоход төр, орон нутаг, нутгийн иргэд, хувийн хэвшил болон олон улсын түншүүдийн хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэж, цаашид нутгийн иргэдэд түшиглэсэн байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих тусгайлсан грантын хөтөлбөрүүдийг үе шаттай хэрэгжүүлэхээр ажиллаж буйг мэдэгдлээ.

Хөтөлбөрийн онцлох хэсэг нь хамгаалалтын захиргаадын урт хугацааны менежментийг дэмжих шаталсан санхүүжилтийн механизм байх юм. Монголын Байгалийн Өв Сангийн Гүйцэтгэх захирал Э.Номиндарь хөтөлбөрийг танилцуулах үеэрээ хөтөлбөрийн санхүүжилт нь зөвхөн грантаар хязгаарлагдахгүй бөгөөд техникийн туслалцаа, чадавх бэхжүүлэх сургалт, мэргэжлийн зөвлөх үйлчилгээ зэрэг цогц дэмжлэгийг хамарна, мөн цаашлаад орон нутгийн хамгаалалттай газрууд, байгалийн нөөцийн хамтын менежментийг дэмжих грантууд, малчны ногоон шилжилтийн зээлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх зэрэг олон ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг онцлов.

🌱 “ТХГН-ийн хурдасгуур” хөтөлбөрт хамрагдсан хамгаалалтын захиргаад IUCN-ийн Ногоон жагсаалт (Green List), METT зэрэг олон улсын үнэлгээний аргачлалд тулгуурлан менежментээ сайжруулж, манлайлал, тогтвортой аялал жуулчлал, газар зохион байгуулалтын чиглэлээр сургалт, туршлага солилцоонд хамрагдах юм.

Арга хэмжээг хааж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны ТХГН-ийн Бодлогын газрын дарга Ц.Уранчимэг хэлсэн үгэндээ “ТХГН-ийн хурдасгуур" хөтөлбөр нь Монгол орны дахин давтагдашгүй байгалийн өвийг хамгаалах менежментийн шинэ жишгийг бий болгож, хамгаалалтын үр нөлөөг бодитоор нэмэгдүүлэх, цаашлаад сайн жишиг бүхий хамгаалалтын захиргаадыг хөгжүүлэх урт хугацааны тогтвортой үйл ажиллагааны эхлэл болно” хэмээн онцолсон юм.

🎉 Энэхүү хөтөлбөрт өргөдөл хүсэлтээ ирүүлсэн нийт хамгаалалтын захиргаад, техникийн үнэлгээ хийсэн гишүүд болон хамтран ажилласан нийт түнш байгууллагуудад талархал илэрхийлье.

Нийт шалгарсан хамгаалалтын захиргаад:
1. Ачит нуур-Дэвэлийн арлын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
2. Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаа
3. Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
4. Зэд хантай бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
5. Их нартын байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа
6. Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
7. Нөмрөгийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа
8. Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
9. Отгонтэнгэрийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
10. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
11. Улаан тайгын улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
12. Хан Хэнтийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаа
13. Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
14. Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа
15. Хурх хүйтний хөндийн байгалийн нөөц газрын хамгаалалтын захиргаа

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia
-
THE PROTECTED AREAS ACCELERATOR PROGRAM HAS OFFICIALLY LAUNCHED

The Mongolian Nature's Legacy Foundation officially launched the comprehensive “PA Accelerator” program on May 22, 2026. The program aims to strengthen the management of Protected Area (PA) administrations, increase their long-term capacity, and develop model PAs.

This program is being implemented within the framework of the "Eternal Mongolia" permanent conservation financing initiative, jointly executed by the Ministry of Environment and Climate Change, The Nature Conservancy (TNC), and the Mongolian Nature's Legacy Foundation.

📌 Within the framework of the program:
• Up to 16.5 billion MNT in total grant funding will be awarded.
• A single protected area administration can receive grant funding support ranging from 500 million to 3 billion MNT.
• In addition to grants, technical assistance, consulting services, and capacity-building training will be provided.
• The program will be implemented in two phases: readiness and management improvement.

🌏 Highlights of the program's results:
• Out of 40 eligible protected area administrations, 36 submitted grant proposals.
• All applications were evaluated by an independent, multi-stakeholder technical committee in accordance with international trust fund standards.
• The 15 selected protected area administrations represent all ecological zones and belts of Mongolia, as well as all categories of PAs.
• The territories protected by these administrations cover over 40 percent of the country's total protected areas.
• About half of the nearly 800 rangers working nationwide will be involved in the program.

🤝 During the opening, Ts. Sandag-Ochir, Minister of Environment and Climate Change, emphasized the program's significance. He highlighted that it is crucial for practically testing and modeling new approaches, such as results-based management, sustainable financing, and local participation, that are reflected in the revised Law on Protected Areas.

Furthermore, M. Boldoo, Chairman of the Board of Directors of the Mongolian Nature's Legacy Foundation, noted that cooperation between the government, local authorities, communities, the private sector, and international partners is essential for establishing sustainable and effective PA management. He also announced that specific grant programs supporting community-based co-management of natural resources will be implemented in phases moving forward.

A core feature of the program is its tiered financing mechanism designed to support the long-term management of protected area administrations. During her presentation, E. Nomindari, Executive Director of the Mongolian Nature's Legacy Foundation, emphasized that the program's funding is not limited to grants. It includes comprehensive support such as technical assistance, capacity-building training, and professional consulting services. She also highlighted that many subsequent initiatives will follow, including grants to support locally protected areas and natural resource co-management, as well as a green transition loan program for herders.

🌱 Protected area administrations enrolled in the “PA Accelerator” program will improve their management based on international evaluation methodologies such as the IUCN Green List and METT. They will also participate in training and experience-sharing in leadership, sustainable tourism, and land management.
Closing the event, Ts. Uranchimeg, Director of the PA Policy Department at the Ministry of Environment and Climate Change, stated: “The Protected Areas Accelerator program will set a new management standard for protecting Mongolia's unique natural heritage, tangibly increase conservation effectiveness, and mark the beginning of long-term sustainable operations to develop model protected area administrations.”

🎉 We would like to express our gratitude to all the protected area administrations that submitted their applications, the technical evaluation committee members, and all our partner organizations.

The Selected Protected Area Administrations:
• Achit Lake-Devel Island National Park Administration
• Great Gobi Strictly Protected Area - Part A Administration
• Dariganga National Park Administration
• Zed-Khantai-Buteel Range Strictly Protected Area Administration
• Ikh Nart Nature Reserve Administration
• Mongol Altai Range State Protected Area Administration
• Numrug Strictly Protected Area Administration
• Orkhon Valley National Park Administration
• Otgontenger State Protected Area Administration
• Uvs Lake Basin State Protected Area Administration
• Ulaan Taiga State Protected Area Administration
• Khan Khentii State Protected Area Administration
• Khangai Range National Park Administration
• Khuvsgul State Protected Area Administration
• Khurkh-Khuiten Valley Nature Reserve Administration

21/05/2026
[English Below]🎉 Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” хэмэ...
20/05/2026

[English Below]

🎉 Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн дарга М.Болдоо “Монгол Улсын Гавьяат эдийн засагч” хэмээх эрхэм хүндтэй цолоор шагнагдлаа.

М.Болдоо нь Монгол Улсын банк, санхүүгийн салбарт 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллаж, санхүүгийн шинэчлэл, тогтвортой хөгжил, хүртээмжтэй болон ногоон санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр хүндтэй эдийн засагч юм.

📍Тэрээр Монгол Улсын санхүүгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, сайн засаглал, хариуцлагатай санхүүжилт, байгаль орчин, нийгэмд ээлтэй банк санхүүгийн зарчмуудыг нутагшуулахад онцгой үүрэгтэй оролцсон. Мөн Дэлхийн банк, Олон Улсын Валютын Сан зэрэг олон улсын байгууллагад эх орноо төлөөлөн ажиллаж, санхүүгийн салбарын бодлого, шинэчлэл, институцийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан арвин туршлагатай бөгөөд 2008 оноос хойш Исланд Улсын Монгол дахь Өргөмжит консулаар ажиллаж байна.

🌿 Сүүлийн жилүүдэд тэрээр ногоон санхүүжилт, тогтвортой хөгжил, байгаль хамгааллын чиглэлд манлайлан ажиллаж, Монголын Ногоон Санхүүгийн Корпорацийг үүсгэн байгуулах багийг ахалж, бүс нутагтаа анхлан нүүрстөрөгчийн орлогыг банкны салбарт нэвтрүүлэхэд хувь нэмэр оруулсан билээ. Өдгөө Монголын Байгалийн Өв Сангийн Удирдах зөвлөлийн даргын хувиар Монгол орны байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн тогтолцоог хөгжүүлэх үйлсэд манлайлан ажиллаж байна.

Монгол Улсын төрөөс түүний хөдөлмөр, бүтээлийг ийнхүү өндрөөр үнэлсэнд Монголын Байгалийн Өв Сангийн хамт олны зүгээс халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье! 🌿👏
-
🎉 M. Boldoo, Chair of the Board of Directors of the Mongolian Nature's Legacy Foundation, has been awarded the prestigious title of "Merited Economist of Mongolia".

With over three decades of leadership in Mongolia's banking and financial sector, M. Boldoo is a leading economist who has played a pivotal role in shaping financial reform, sustainable development, and the expansion of inclusive and green finance.

📍 He helped align Mongolia’s financial sector with international standards by bringing responsible, environmentally conscious banking practices to the local market. His expertise extends globally, having represented Mongolia at the World Bank and the IMF to drive crucial financial reforms and policy development. Since 2008, he has also held the distinguished role of Honorary Consul of Iceland in Mongolia.

🌿 At the forefront of green finance, he led the initiative to establish the Mongolian Green Finance Corporation and was the first to introduce carbon revenues to the regional banking sector. Now, as Chair of the Board of Directors at the Mongolian Nature's Legacy Foundation, he is shaping the future of conservation by establishing permanent, sustainable financing mechanisms for Mongolia's environment.

The Mongolian Nature's Legacy Foundation Secretariat extends warmest congratulations to our Board Chair on this high recognition of his hard work and achievements by the State of Mongolia, and wishes him great success in his future endeavors! 🎉🌿

18/05/2026
[English Below]🏔️ Зэрлэг амьтдын өлгий, дэлхийн цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай Тост Тосон Бумбын байгалийн н...
18/05/2026

[English Below]

🏔️ Зэрлэг амьтдын өлгий, дэлхийн цоохор ирвэсийн хамгийн өндөр нягтаршилтай Тост Тосон Бумбын байгалийн нөөц газрыг унаган төрхөөр нь хадгалан хойч үедээ өвлүүлэхийн тулд тус газрыг 2016 онд улсын тусгай хамгаалалтад авсан билээ.

🐆 Зэрлэг амьтдын амьдрах таатай орчныг бүрдүүлэх, тус газрын ургамлыг нөхөн сэргээж, дайжсан амьтдыг сэргээн нутагшуулж, тоо толгойг нь өсгөх нь “Тост Тосон Бумба” БНГ-ийн хамгаалалтын захиргааны менежмент юм.

-
🏔️ A haven for wildlife and home to the world's highest density of snow leopards, the Tost Toson Bumba Nature Reserve was taken under state special protection in 2016 to preserve its pristine nature and pass it down to future generations.

🐆 Creating a favorable habitat for wildlife, restoring local vegetation, reintroducing native animals that had left the area, and increasing their populations, these are the core management goals of the Tost Toson Bumba Nature Reserve's administration.

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бол Монгол орны хамгийн уудам газар нутагтай сум юм. Тус сумын нийт нутаг дэвсгэрийн 30 гаруй хувийг Тост Тосон Бумбын нурууны улсын ....

[English Below]ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭД Д...
18/05/2026

[English Below]

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙГ ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ИРГЭД ДЭМЖИЖ БУЙГАА ИЛЭРХИЙЛЛЭЭ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг Өвөрхангай аймгийн Хархорин суманд 2026 оны 05 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулагдлаа.

Энэхүү хэлэлцүүлэгт ТХГН-ийн тухай хууль боловсруулах ажлын хэсгийн гишүүн С.Амартүвшин хуулийн төслийг танилцуулж, Өвөрхангай аймаг, сумдын удирдлагууд, тус аймгийн Байгаль орчны газар, Орхоны хөндийн БЦГын хамгаалалтын захиргаа, тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүсэд аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, орон нутгийн иргэд, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдрагч нутгийн иргэд, малчдын төлөөллүүд оролцож, саналаа илэрхийлэв.

Хэлэлцүүлгээр ТХГН-ийн тухай хуулиар зохицуулагдах өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаанд тогтвортой ашиглах, бүртгэлжүүлэх, баталгаажуулах, тодорхой нөхцөлөөр шилжүүлэхтэй холбогдох харилцааг зохицуулах заалтуудаар нарийвчлан ярилцаж, тодорхой шийдлийн талаар санал илэрхийлэв. Түүнчлэн аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглалттай холбоотой тулгамдаж буй асуудлууд, хамгаалалтын захиргаадын санхүүжилт, бие даан үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлэх талаар хуульд тусгах шаардлагатайг онцоллоо.

Энэхүү хэлэлцүүлэгт оролцогсод ТХГН-ийн тухай хуулийн төслийг дэмжиж, шинэчилсэн найруулгын төсөлд өнөөдөр тулгамдаж буй гол асуудлуудыг шийдвэрлэхэд түлхэц болох чухал алхам гэж үзлээ.
-
CITIZENS OF UVURKHANGAI PROVINCE EXPRESS SUPPORT FOR THE REVISED LAW ON PROTECTED AREAS

A discussion on the revision of the Law on Protected Areas was organized in Kharkhorin soum, Uvurkhangai province, on May 14, 2026.

During this discussion, S. Amartuvshin, a member of the working group, presented the revision of the law. The event was attended by the leadership of Uvurkhangai province and its sums, the provincial Department of Environment, the administration of the Orkhon Valley National Park, representatives of tourism enterprises operating within the protected areas (PAs) and their buffer zones, as well as local citizens and herder representatives living in these areas, all of whom shared their perspectives.

The discussion thoroughly addressed provisions regulating the long-term sustainable use, registration, certification, and conditional transfer of winter and spring campsites governed by the Law on PAs, with participants proposing specific solutions. Furthermore, they emphasized the necessity of incorporating provisions into the law that address pressing issues related to land use by citizens and tourism enterprises, alongside securing funding and establishing opportunities for conservation administrations to operate independently.

The participants supported the revision of the Law on PAs, viewing it as a crucial step and a catalyst for resolving the major pressing issues faced today.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia

[English Below]БАЯНХОНГОР АЙМАГТ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮ...
18/05/2026

[English Below]

БАЯНХОНГОР АЙМАГТ ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

2026 оны тавдугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймагт Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн орон нутгийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлгийн хүрээнд ажлын хэсгээс боловсруулсан хуулийн төслийг тус аймгийн удирдлага, Байгаль орчны газар, Их Богдын БЦГ-ын хамгаалалтын захиргаа, Бөөн цагаан – Орог нуурын сав газрын захиргаа, газар ашиглагч хуулийн этгээд, орон нутаг болон орчны бүсийн иргэд болон бусад холбогдох төлөөллүүдэд танилцуулж, санал солилцов.

Хэлэлцүүлгийн хүрээнд оролцогч талууд хуулийн шинэчлэлийн онцлог, малчин өрхийн өвөлжөө, хаваржааны газрын харилцааг шинэчлэх, орон нутгийн тусгай хамгаалалттай газар, түүний бүртгэл, менежментийг сайжруулах, Ус, намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцоор хамгаалагдсан газруудын эрх зүйн орчин, хамгааллын менежментийн талаар саналаа илэрхийлэв.

Хэлэлцүүлэгт оролцогчид энэхүү хуулийн төсөл нь цаг үеэ олсон, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд өндөр ач холбогдолтой гэж үзлээ.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia
-
A DISCUSSION ON THE REVISED LAW ON PROTECTED AREAS WAS HELD IN BAYANKHONGOR PROVINCE

During the discussion, the revised law was presented to the provincial leadership, the Department of Environment, the administration of the Ikh Bogd National Park, the Buun Tsagaan - Orog Lakes Basin Administration, land-using legal entities, citizens of the local and buffer zones, and other relevant representatives, followed by an exchange of views.

Participating stakeholders expressed their opinions on the specific features of the legal reform, updating land relations concerning herder households' winter and spring camps, and improving local specially protected areas alongside their registration and management, as well as the legal environment and conservation management of wetlands—particularly habitats with abundant waterfowl protected under the Ramsar Convention.

The participants considered this law revision to be timely and highly significant in resolving pressing issues.

16/05/2026
11/05/2026

[English Below]
Сайн уу, найзууд аа! 👋✨

Та нар "Тусгай хамгаалалттай газар" гэж юу болохыг мэдэх үү? Энэ бол амьтад, ургамал, уул ус маань ямар ч аюулгүй, тайван амьдардаг тусгай газар юм шүү дээ. 🦊🌲

Дэлхий дээр хамгийн анх манай Монгол улс Богдхан уулаа яг ингэж хамгаалж байсан гээд бод доо! Гайхалтай байгаа биз?
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам
The Nature Conservancy in Mongolia
-
Hello, friends! 👋✨

Do you know what a "Protected Area" is?

It’s a special, safe place where animals, plants, and nature can live in peace. And our country Mongolia was the very first in the world to protect Bogd Khan Mountain exactly like this! 🦊🌲

08/05/2026
Монгол орны онгон дагшин байгаль, тусгай хамгаалалттай газар нутгийг манаж, ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэн өгө...
08/05/2026

Монгол орны онгон дагшин байгаль, тусгай хамгаалалттай газар нутгийг манаж, ирээдүй хойч үедээ бүрэн бүтэн хүлээлгэн өгөхөөр орон даяар 2,000 гаруй боловсон хүчин өдөр бүр зүтгэж байна. Үүнээс 800 гаруй нь хээр тал, өндөр уулс, говь цөлд шууд үүрэг гүйцэтгэж буй байгаль хамгаалагчид юм.

Та бүхэн Монгол орныхоо үзэсгэлэнт байгаль, Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)-ийг зорин аялахдаа байгаль хамгаалагчдынхаа хичээл зүтгэлийг хүндэтгэж, хариуцлагатай аялахыг уриалж байна.

The Nature Conservancy in Mongolia
Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

#ӨнөМөнхийнМонгол #БиднийӨвБиднийИрээдүй #ЭдийнЗасаг #БайгалийнӨв #ТХГН

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Монголын Байгалийн Өв Сан - Mongolian Nature's Legacy Foundation posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share