Trade.mn

Trade.mn Монголын анхны криптовалютын арилжааны бирж Монгол улсын анхны Биткойн болон криптовалютын цахим арилжаа.

Эх орныхоо энхийн манаанд цаг ямагт бэлэн байдаг нийт эрчүүддээ Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жи...
18/03/2026

Эх орныхоо энхийн манаанд цаг ямагт бэлэн байдаг нийт эрчүүддээ Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчин байгуулагдсаны 105 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье ! 🪖💚

Нийт эмэгтэйчүүддээ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ!  🌸💚
07/03/2026

Нийт эмэгтэйчүүддээ ОЛОН УЛСЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ! 🌸💚

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, өлзий буян нь арвижин...
18/02/2026

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилдээ элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, өлзий буян нь арвижин хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Технологийн салбартаа томоохон өрсөлдөгч болох Nvidia компани өөрийн байр сууриа бататгаж, 5 их наяд долларын үнэлгээнд ...
09/02/2026

Технологийн салбартаа томоохон өрсөлдөгч болох Nvidia компани өөрийн байр сууриа бататгаж, 5 их наяд долларын үнэлгээнд хүрч түүхэнд бичигдлээ.

Урьд нь тоглоомын видео карт үйлдвэрлэгч гэдгээрээ олонд танигдсан энэ компани өнөөдөр дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй корпорац болж, Apple, Microsoft зэрэг олон аваргуудыг ардаа үлдээгээд байна.

Энэ нь технологийн чиг хандлагыг эрт олж харсан алсын хараа, олон жилийн системтэй бэлтгэлийн нийлбэр гэж тухайн салбарыг судлаачид үзэж байна.

Хиймэл оюун ухаан (AI) нь асар их өгөгдөл дээр давтагдсан тооцоолол ихээр хийхийг шаарддаг бөгөөд Nvidia компани үүнд тохирсон чипийг бүтээгээд зогсохгүй CUDA хэмээх програмчлалын экосистемийг бий болгосон юм. Тус компани нь өгөгдлийн төвийн чипний зах зээлийн 81%-ийг эзэмшдэг бөгөөд 2022 оны 11-р сард ChatGPT гарснаас хойш Nvidia-ийн хувьцаа 12 дахин өсчээ.

Мөн өнгөрсөн сард тус компани компанийн дараагийн хөдөлгөгч хүч гэж үзэж Vera Rubin чипийг танилцуулсан бөгөөд 2026 онд борлуулалтаараа шинэ амжилт тогтоож, 500 тэрбум орчим долларын орлого олох төлөвтэй байна гэж таамаглаж байна.

БНСУ-ын криптовалютын бирж болох Bithumb бямба гарагт харилцагчдадаа 40 гаруй тэрбум ам.долларын үнэ бүхий биткойныг сан...
09/02/2026

БНСУ-ын криптовалютын бирж болох Bithumb бямба гарагт харилцагчдадаа 40 гаруй тэрбум ам.долларын үнэ бүхий биткойныг санамсаргүйгээр алдаа гаргаж тараажээ.

Бирж алдаа гарсаны дараа яаралтай уучлалт гуйж одоогийн ханшаар 44 тэрбум ам.долларын үнэ бүхий 620,000 биткойны 99.7%-ийг амжилттай эргүүлэн авсан талаараа мэдэгдлээ. Бирж энэхүү алдаа гарснаас 35 минутын дотор 695 харилцагчийн арилжаа болон зарлагын эрхийг хааж хөрөнгөө эргүүлэн татсан байна.

Энэ явдал нь криптовалютын биржүүд, ялангуяа их хэмжээний сурталчилгаа санал болгодог биржүүдэд томоохон сургамж боллоо.

Tether International компани өнгөрсөн оны тайлангаа нийтэлж, 10 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан гэж мэдээллээ.Эн...
02/02/2026

Tether International компани өнгөрсөн оны тайлангаа нийтэлж, 10 тэрбум долларын цэвэр ашигтай ажилласан гэж мэдээллээ.

Энэхүү үзүүлэлт нь USDT буюу Stablecoin-ны хэрэглээ дэлхий дахин хурдтай өссөөр байгааг харуулж байна. Уламжлалт банкны систем, шилжүүлгийн хурд зэрэг нь харилцагчдад хүндрэлтэй хэвээр байгаа тул банкаар дамжуулан долларын шилжүүлэг хийхээс илүүтэй USDT шилжүүлэг хийхийг илүүд үздэг болсон байна.

Одоогийн байдлаар зах зээлд нийт 186 тэрбум USDT байгаа бөгөөд өдөр бүр 530 сая хүн тогтмол ашиглаж байна гэдгийг мөн тайландаа дурджээ.

Тус компани өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэх зорилгоор хиймэл оюун ухаан, эрчим хүч, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийсээр байгаа юм байна. Түүгээр ч зогсохгүй 140 тонн алтны нөөцтэй болсноор хамгийн их алтны нөөцтэй байгууллага болоод удаагүй байгаа билээ.

2026 оны 1-р сарын 28-нд PayPal болон National Cryptocurrency Association (NCA / Үндэсний криптовалютын холбоо) хамтран ...
29/01/2026

2026 оны 1-р сарын 28-нд PayPal болон National Cryptocurrency Association (NCA / Үндэсний криптовалютын холбоо) хамтран явуулсан судалгааны үр дүнгээ танилцуулсан бөгөөд түүнд АНУ-ын худалдаа эрхлэгчдийн ойролцоогоор 39% нь криптовалютыг төлбөрийн аргаар хүлээн авч байна гэж дурджээ.

Энэ үзүүлэлт нь криптовалютыг төлбөрийн хэрэгсэл хэлбэрээр хэрэглээнд өргөн ашиглах болсныг харуулж байна.

Мөн тус судалгаанд оролцогчдын 39% нь өөрсдийн бизнесдээ криптовалютаар төлбөр тооцоо хийдэг гэсэн бол 84% нь дараагийн 5 жилийн дотор криптовалютыг нийтлэг төлбөрийн хэрэгсэл болно гэж үзжээ.

Бас нэг сонирхолтой үр дүн үзүүлсэн нь хэрэглэгчдийн 88% нь криптовалютаар төлбөр төлөх боломжтой эсэх талаар асууж байсан бол 69% нь сар тутам дор хаяж нэг удаа ийм хүсэлт хүлээн авдаг гэж хариулжээ.

29/01/2026

Алтны ханш 5500$ давж дахин All-Time-High хийжээ. Энэ крипто зах зээлд хэрхэн нөлөөлөх вэ? Таны бодол? 🤔

USDT stablecoin-оороо алдартай Tether компани 140 гаруй тонн алт цуглуулснаар бүрэн эрхт улс биш хэдий ч хамгийн их алт ...
29/01/2026

USDT stablecoin-оороо алдартай Tether компани 140 гаруй тонн алт цуглуулснаар бүрэн эрхт улс биш хэдий ч хамгийн их алт эзэмшигч байгууллага боллоо.

Энэхүү их хэмжээний хуримтлал нь Tether-ийг дэлхийн хамгийн том бие даасан бус алт эзэмшигч болгож, алтны зах зээлд мэдэгдэхүйц өөрчлөлт оруулах үйл явдал болоод байна. Одоогийн байдлаар ойролцоогоор 23 тэрбум долларын үнэлгээтэй алт нь Швейцарийн банкид хадгалагдаж бөгөөд энэ хэмжээ нь Грек, Катар, Австрали зэрэг зарим орны алтны нөөцөөс давсан байна.

Tether-ийн гүйцэтгэх захирал Паоло Ардоино компанийн алт худалдан авах үйл ажиллагааг удирддаг ба долоо хоногт 1-2 тонн алт худалдан авч байгаа бөгөөд зөвхөн 2025 онд гэхэд 70 гаруй тонн худалдан авсан нь байна.

Тэрээр энэ талаар дурдахдаа өөрсдийн компанийг "алтны төв банк" болгохыг хүсдэг талаараа илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадтай холбоотой худалдааны асуудлаар ширүүн байр суурь илэрхийллээ.Тэрээр "Канад улс...
27/01/2026

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Канадтай холбоотой худалдааны асуудлаар ширүүн байр суурь илэрхийллээ.

Тэрээр "Канад улс Хятад улсын бараа бүтээгдэхүүнийг АНУ‑ын зах руу оруулах, дамжуулах төв болгох гэж байна" гэж үзэж байгаа бөгөөд “Хэрэв Канад улс Хятадын худалдааны гэрээнд оролцвол АНУ‑руу орж байгаа бүх Канад бараа бүтээгдэхүүнд 100% гаалийн татвар ноогдуулах болно.” хэмээн заналхийлсэн мэдэгдэл гаргажээ.

Энэхүү заналхийлэлсэн мэдэгдэл нь АНУ болон Канадын хоорондох худалдааны харилцаа, худалдааны бодлогод шинэ маргаан үүсгээд байна.

Шинэ Зеландын Боловсролын яам 2027 он гэхэд санхүүгийн боловсролын хөтөлбөртөө Биткойн болон блокчейн ойлголтуудыг албан...
27/01/2026

Шинэ Зеландын Боловсролын яам 2027 он гэхэд санхүүгийн боловсролын хөтөлбөртөө Биткойн болон блокчейн ойлголтуудыг албан ёсоор оруулахаар болсноо зарлалаа. Энэхүү шийдвэр нь боловсролын тогтолцоог технологийн хөгжилтэй уялдуулах боломжтойг дэлхий нийтэд тодоор харууллаа.

Боловсролын сайд Эрика Стэнфорд-ын удирдаж буй энэхүү санаачилга нь 1–10-р ангийн сурагчдад дижитал валютын суурь ойлголтыг өгөх зорилго бөгөөд “Бид сурагчдадаа дижитал эдийн засгийн нарийн төвөгтэй орчинд зөв оролцох, түүнд шаардлагатай мэдлэг мэдээлэл, ур чадвараар хангахаар зорьж байна. Гэхдээ бид өндөр эрсдэлтэй арилжааг сурталчлахгүй.” хэмээн мэдэгджээ.

Ингэснээр хүүхэд, залуус:
✔️Дижитал эдийн засгийн талаар ойлголтыг эрт авах,
✔️Эрсдэлээс өөрийгөө болон санхүүгээ хамгаалах,
✔️Технологи салбарын талаарх сонирхол нэмэгдэх зэрэг олон давуу талуудтай аж.

Энэхүү шинэчлэл нь санхүүгийн хувьд одоогоор зах зээлийн огцом өөрчлөлт гарахгүй ч урт хугацаандаа крипто валютын ойлголт, хэрэглээнд эерэг нөлөө үзүүлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд салбарын мэргэжилтнүүд ч энэ талын боловсролыг эртнээс олгох нь ирээдүйн эдийн засагт сайнаар нөлөөлөхөөс гадна, инновацыг дэмжих суурь болж чадна гэж хэмээжээ.

Уг хөтөлбөрт зориулан шинэ сургалтын материалуудыг боловсруулах бөгөөд тэдгээрийг Cryptocurrency NZ байгууллагатай хамтран хөгжүүлэх юм байна.

Өмнөд Солонгосын шүүх, мөрдөх байгууллагууд 17 сая долларын хууль бус хөрөнгийг угаасан Хятадын нэг бүлэг этгээдийг илрү...
22/01/2026

Өмнөд Солонгосын шүүх, мөрдөх байгууллагууд 17 сая долларын хууль бус хөрөнгийг угаасан Хятадын нэг бүлэг этгээдийг илрүүлж шийтгэл оноосон байна.

Хэрэгт холбогдогсод фишинг схем, романс луйвар, хуурамч хөрөнгө оруулалт зэрэг луйвар ашиглан 17 сая долларын хөрөнгө босгосон бөгөөд тус хөрөнгийг криптовалютын биржүүдээр дамжуулан олон тооны валют руу хувиргаж мөнгө угаах гэмт хэрэг үйлджээ. Ингэснээр хууль бус хөрөнгийн эх сурвалж болон урсгалыг нууж чадсан байна.

Өмнөд Солонгос болон Хятадын хууль хэрэгжүүлэх байгууллагууд хамтарч криптовалютын гүйлгээний мөрийг сайтар мөшгиж эх сурвалжыг олж чадсан нь гэмт хэргийг илрүүлэхэд чухал нөлөө үзүүлжээ. 2 улсын хууль тогтоомж, зохицуулалт өөр хэдий ч мөрдөх, хянах технологийн тусламжтайгаар хамтран ажиллаж хэргийг илрүүлсэн нь сайшаал дагуулж байна.

Мөнгө угаах гэмт хэрэг санхүүгийн аль ч салбарт томоохон аюул дагуулдаг тул үйлчилгээ үзүүлэгч платформууд хяналтаа сайжруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг 2 талууд онцоллоо.

Нэмж дурдахад Trade.mn бирж нь крипто хөрөнгийн луйвар, санхүүгийн гэмт хэргийг мөрдөн шалгах, хянах, илрүүлэх зорилгоор олон улсын TRM Labs системийг өдөр тутмын үйл ажиллагаандаа ашигладгийг дуулгахад таатай байна.

Address

Ulaanbaatar

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00
Saturday 21:00 - 18:00
Sunday 21:00 - 18:00

Telephone

+97675853333

Alerts

Be the first to know and let us send you an email when Trade.mn posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to Trade.mn:

Share

Our Story

Монгол улсын анхны Биткойн болон криптовалютын цахим арилжаа