LITHOPRO

LITHOPRO Lithopro believes that, in order to succeed, we must contribute to the success of our clients. Discovery of natural resources wealth starts with exploration.

It is essential to have efficient methology to identify the right solution exploring all possibilities. Please do save and reduce your time, risks and costs by using our proposed and practically proven technology. Our assessment and advice will help you to make the right decisions.

30/12/2022
😔
26/12/2022

😔

Доктор (Ph.D), дэд профессор А.Баясгалангийн 60 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд та бүхнийг хүрэлцэн и...
18/11/2019

Доктор (Ph.D), дэд профессор А.Баясгалангийн 60 насны ойд зориулсан эрдэм шинжилгээний бага хуралд та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Хаана: ШУТИС-ийн төв номын сангийн Е-604 тоот

Хэзээ: 2019.11.20-ны өдрийн 8:30 цагт

Утас: 99076560, 99059750

24/09/2018

ЭМГЭНЭЛ

МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, геологич Табангууд овогт Дондогийн Гарамжав

Бидний мэргэжил нэгт нөхөр, МУ-ын аж үйлдвэрийн гавьяат ажилтан Табангууд овогт Дондогийн Гарамжав 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зуурдаар таалал төгсөж Монгол геологийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолоо.

Д.Гарамжав нь 1945 оны 8-р сарын 25-нд Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг Хараагийн голд төржээ. Долоон нас хүртэл эцэг эхийн гар дээр хүмүүжиж байгаад 1952 онд Төв аймгийн Баян-Өлзийт сумын бага сургуульд орж суралцан 1954 оноос Зүүн хараа хотын 1-р 10-н жилд шилжин ирж 1962 онд бүрэн дунд боловсролын сургуулиа дүүргэсэн байна. Улмаар МУИС-ийн Байгалийн ухааны факультетийн Геологийн салбарт элсэн орж 1967 онд эрэл зураглалын инженер геологич мэргэжилээр төгссөн юм. Их сургуульд сурч байхдаа 3-р курсын үйлдвэрлэлийн дадлагыг Дорноговь аймгийн Алтан ширээ суманд 1:500000 масштабын геологийн зураглал болон мөн аймгйин Мандах сумын нутагт хайгуул хийж байсан Цагаан Суврагын зэсийн ордын хайгуул дээр хийсэн байна.

Их сургууль төгссөнөөс хойш Чойрын геологийн удирдах газар дагалдан геологич, Баянхонгорын геологийн удирдах газар ангийн ерөнхий геологич хийж байгаад 1968 оны намраас өөрийн саналаар Хөвсгөлийн геологийн удирдах газрын харъяа Эрдэнэтийн хайгуулын ангид шилжин ирж төрийн шагналт геологич Г.Сандуйжав, Л. Мягмар нарын удирдлага дор Эрдэнэтийн овооны зэс молибдены орд газрын урьдчилсан хайгуулын ажлыг дуусгахад хүчин зүтгэсний зэрэгцээ районд байгаа зэсийн бусад илрэлүүд дээр хийгдсэн эрэл-үнэлгээний ажлыг биечлэн удирдах ажлыг 1972 оны 6-р сар хүртэл хийсэн байна. 1996 оноос 1999 оныг дуустал Австралийн ВНР компанид зөвлөх мэргэжилтэн, ахлах геологчоор ажиллаж улмаар "Ivanhoe mines" ink компанид ахлах геологчоор, 2006 оноос Оюу толгой ХХК-д зөвлөх геологичоор ажиллаж байсан юм. Энд ажиллаж байх хугацаандаа дэлхийн хэмжээний сонгодог порфирын ордуудын нэг болох та бидний сайн мэдэх Оюу Толгойн зэс-алтны порфирын ордын хайгуулд үнэтэй хувь нэмэр оруулсан Монголын бахархалт геологич мэргэжилтэн байлаа.

Тэрээр 1967 онд геологич мэргэжил эзэмшишнээс хойш даруй 44 дахь жил ажиллахдаа үйлдвэрлэл эрдэм шинжилгээний ажлыг хослуулан явуулж үйлдвэрлэлийн ба сэдэвчилсэн судалгааны 15 орчим тайлан, 10-аад ном товхимол бичихэд оролцож, 50 гаруй эрдэм шинжилгээний өгүүллэг, өгүүллэгийн хураангуй бичиж хэвлүүлснийзэрэгцээ ЭЗХТЗ-ийн гишүүн орнуудын хүрээнд явуулсан 3 сэдэвчилсэн судалгаанд оролцжээ. Мөн "Монголын зэсийн хүдрийн формаци" гэсэн нэгэн сэдэвт зохиолыг В.И.Сотников, А.П.Берзина, М.Жамсран, Д.Болд нарын хамт 1985 онд бичиж хэвлүүлсэн маань одоо хүртэл геологчидын ширээний ном болсоор байна. Түүнчлэн геологичдод зориулж "Техник геологийн гарын авлага", "Геологийн түгээмэл нэр томъёоны Орос-Монгол толь", Геологийн нэр томъёоны Орос-Монгол-Англи толь" бичиж хэвлүүлсэн ба геологийн шинжлэх ухааныг нийтийн хүртээл болгох зорилгоор "Байгалийн гамшиг, хүн төрлөхтөн" товхимолыг Д.Жанцан, Д.Маргай нарын хамт бичиж хэвлүүлсэн байна. Тэрчлэн "Ханбогдын шүлтлэг боржингийн хуйлралтын болон эргүүлгэн бүтцийн тухай" уг бүтцийн гарал үүслийг тайлбарлан шинжлэх санаа бүхий өгүүлэл бичиж үүнийгээ “Байгаль ертөнц дэх хуйлралтын үзэгдлүүд” хэмээн томоохон бүтээл болгон 2007 онд хэвлүүлсэнээс гадна Монголын Геологийн Албаны 70 жилийн ойд зориулан “Ашигт малтмалын ордуудын эрлийн шалгуур шинж тэмдэг” 3–н цуврал эмхэтгэлийг хэвлүүлж геологич судлаачид та биднийгарт хүргэсэн билээ.Мөн сүүлийн жилүүдэд залуу геологичдод зориулан хэд хэдэн орчуулгын бүтээлийг бие даан болон хамтран хэвлүүлж гаргаад байсан юм.

Д.Гарамжав нь мэргэжилийн дагуу судалгаа шинжилгээ явуулахын зэрэгцээ өөрийн сонирхолоороо 1982 оноос хойш хадны зураг цуглуулах чиглэлээр хийсэн өгүүлэлүүдээ нэгтгэж 1999 онд "Хадны зурагсын уянгалаг зохиомж оршвой" хэмээх товхимолыг доктор, археологч Д.Цэвээндоржийн редакцийн доор хэвлүүлж гаргасан ба хожим нь 2004 онд Д.Цэвээндорж, Я.Цэрэндавга, Б.Гүнчинсүрэн, нарын хамт “Жавхлант хайрханы хадны зураг” , 2010 онд Т.Мөнхбат,Ч.Амартүвшин,Д.Цэвээндорж,Ж.Гантулга,Б.Гүнчинсүрэн нарын хамт “Ханбогдын хадны зураг” номыг хэвлүүлжээ.

Түүний Монгол улсын эрдэс баялгийг нээн илрүүлэхэд оруулсан эрхэм үйлсийг төр засгаас үнэлэн Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медаль, МУ-ын тэргүүний геологич цол тэмдэг, 2008 онд Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан хэмээх нэр хүндтэй цолыг олгосон юм.

Д.Гарамжавын эгэл даруу атлаа энгүй тэр л дүр нь Монголын геологичдын зүрх сэтгэлд үүрд дурсагдах болно.

Монголын нийт геологичдын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, ах дүүст нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум Сайн Амгалан болтугай

Монголын Геологийн Холбоо

"ЛИТОПРО" ХХК 2017 оны ажлууд
08/04/2017

"ЛИТОПРО" ХХК 2017 оны ажлууд

31/12/2016
27/12/2016
Ажилдаа гаръя даа
19/12/2016

Ажилдаа гаръя даа

04/05/2015

Бидний хайрт багш Профессор Ч.Минжин таалал төгссөнд нийт хамт олныхоо өмнөөс гүнээ эмгэнэн гашуудаж байна. Багш минь та бурхны оронд тайван нойрсоорой!

Address

Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян Гүний гудамж, “Ар Монгол” байр №304 тоот
Ulaanbaatar

Telephone

88020734

Alerts

Be the first to know and let us send you an email when LITHOPRO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share