BGM Asset Management

BGM Asset Management Finance | Tech | Professionalism

Инээмсэглэл бүрээс Ирээдүй эхэлнэ! 🌟☺️ Ирээдүйг гэрэлтүүлэгч хүүхэд багачууддаа хайр, халамжийг бэлэглэх энэхүү өдөр та ...
01/06/2026

Инээмсэглэл бүрээс Ирээдүй эхэлнэ! 🌟

☺️ Ирээдүйг гэрэлтүүлэгч хүүхэд багачууддаа хайр, халамжийг бэлэглэх энэхүү өдөр та бүхний гэр бүлд гэрэл гэгээ гялбаж, аз жаргал бялхаж, сайн сайхан бүхэн урин дуудагдах болтугай

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! 🥳

BGM Asset Management✨

Mongolian Stock Exchange | Weekly🏦 Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл дээр нийт 11.42 сая үнэт цаас арилжаалаг...
29/05/2026

Mongolian Stock Exchange | Weekly

🏦 Энэ долоо хоногт Монголын хөрөнгийн зах зээл дээр нийт 11.42 сая үнэт цаас арилжаалагдаж, 14.91 тэрбум төгрөгийн арилжааны үнийн дүнтэйгээр хаагдлаа. Энэ нь Монголын хөрөнгийн зах зээлийн нийт үнэлгээг 13.42 их наяд төгрөгт хүргэсэн бөгөөд нэгж арилжааны хэлцлийн тоо 10,794 байв.

"Голомт Банк" ХК-ийн хувьцаа (MSE:GLMT) хамгийн өндөр үнийн дүнтэй буюу 2.91 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан бол "Дархан Нэхий" ХК-ийн хувьцаа (MSE:NEH) хамгийн олон ширхгээр арилжаалагдсан байна.

📌 Мөн энэ долоо хоногт хамгийн өндөр хувь хэмжээгээр өссөн хувьцаагаар Дархан нэхий ХК (NEH) тодорч, арилжааны 5 хоногийн хугацаанд 29.51% өсөлт үзүүлсэн байна.

BGM Asset Management ✨

Тэд юу гэж хэлсэн бэ? Уоррен Баффет (Warren Buffett): "Бид газрын тос, геополитик эсвэл зээлийн хүүгийн эргэн тойролдох ...
27/05/2026

Тэд юу гэж хэлсэн бэ?

Уоррен Баффет (Warren Buffett): "Бид газрын тос, геополитик эсвэл зээлийн хүүгийн эргэн тойролдох цаг үеийн мэдээллүүдийг тааж, цаг хугацаа алдахын оронд гайхалтай компаниудыг боломжийн үнээр худалдаж авахад л анхаарлаа хандуулах хэрэгтэй."

Кэти Вуд (Cathie Wood): "Хиймэл оюун ухаанд (AI) суурилсан бүтээмжийн өсөлт бол хий хөөсрөл биш, хамаг л ашиг орлогын хүлээлтийг давж, хөрөнгө оруулалтын зардлыг нэмэгдүүлэх бодит хөдөлгөх хүч болж байна."

Майкл Бьюри (Michael Burry): "Хөрөнгийн зах зээл маш аюултай, цуст нуралт (унаж сүйрэх)-д ороход хэдхэн минут үлдээд байна."

BGM Asset Management✨

26/05/2026

BGM Asset Management хөрөнгийн зах зээлд FTI нэртэй шинэ индексийг нэвтрүүллээ.

Тус индекс нь Монголын хөрөнгийн бирж дээр арилжаалагдах бөгөөд технологи, хиймэл оюун, эрчим хүчний салбартай холбоотой гадаад зах зээл дэх бүтээгдэхүүнүүд багтаж байгаа аж.

Ажлын эхэнд хөтөлбөрт BGM Asset Management ХХК-ийн хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал Г.Маргад оролцлоо.

21/05/2026

FTI индекс МХБ дээр гарч, түүнийг дагасан ETF бий болсноор технологийн салбараас Монголчууд өгөөж хүртэх боломжтой болно. Г.Маргад /BGM Asset Management Хөрөнгө оруулалт хариуцсан дэд захирал/

Бүтэн ярилцлага:
🔗https://youtu.be/BbF-HqyMA4Q

21/05/2026

🔵МХБ БОЛОН BGM ASSET MANAGEMENT ХАМТРАН 800 ГАРУЙ ШИЛДЭГ КОМПАНИЙГ БАГТААСАН FTI ИНДЕКСИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

Монголын Хөрөнгийн Бирж болон BGM Asset Management хамтран олон улсын зах зээлд чиглэсэн анхны индекс болох FTI (Future Tech Innovation) индексийг албан ёсоор тооцож эхэллээ.

Тус индекс нь АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх технологийн салбар, мөн уг салбарын хөгжилд стратегийн ач холбогдол бүхий түүхий эд болон эрчим хүчний компаниудын хувьцааны гүйцэтгэлийг нэгтгэн илэрхийлэх зорилготой юм.

FTI индекс нь давхардаагүй тоогоор дэлхийн 800 гаруй компанийн хувьцааг багтаасан бөгөөд хөрөнгө оруулагчдад нэг компанид төвлөрөхөөс илүүтэйгээр олон салбар, олон компанийн гүйцэтгэлийг хамарсан өргөн хүрээний зах зээлийн чиг хандлагыг нэг дороос харах боломжийг бүрдүүлж байна.

Индексийн бүтэц нь дараах байдлаар бүрдэж байна:
• 50% — Технологи болон хиймэл оюуны салбарын ETF
• 10% — Зэсийн салбарын ETF (COPX)
• 10% — Эрчим хүчний салбарын ETF
• 30% — АНУ-ын ТОП 500 компанийг багцалсан ETF
Энэхүү индексийг Монголын Хөрөнгийн Бирж албан ёсоор тооцоолох бөгөөд багцын шинэчлэлтийг жил бүр, дахин тэнцвэржүүлэлтийг хагас жил тутам хийхээр төлөвлөжээ.

FTI индексийг нэвтрүүлснээр Монголын хөрөнгийн зах зээл дээр уг индексийг дагасан шинэ төрлийн хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнүүд хөгжих боломж бүрдэж байгаа бөгөөд цаашид дотоодын хөрөнгө оруулагчид дэлхийн технологи болон түүний экосистемийн өсөлтөд Монгол Улсаас оролцох шинэ гарц нээгдэж байна.

20/05/2026

Олон улсын зах зээл рүү чиглэсэн АНХНЫ индекс FTI (Future Tech Innovation) албан ёсоор танилцуулагдлаа.
BGM Asset Management болон Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж хамтран дотоодын зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн дэмжих зорилгоор энэхүү индексийг гаргалаа.

FTI индекс нь дараах ETF-үүдийн бүтэцтэй байна.
🔹50% — Технологи болон Хиймэл оюун ухаан (AI) салбарын ETF
🔹30% — АНУ-ын шилдэг 500 хувьцаат компанийг багцалсан ETF
🔹10% — Эрчим хүчний салбарын ETF
🔹10% — Зэсийн салбарын ETF (COPX)

- Өдөр бүр индексийн тооцооллыг
- Хагас жил бүр дахин тэнцвэржүүлэлтийг (rebalancing)
- Жил бүр багцын шинэчлэлтийг тогтмол хийх юм.

#ҮнэтЦаасныКомпани

Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж болон BGM Asset Management хамтран олон улсын зах зээлд чиглэсэн анхн...
20/05/2026

Mongolian Stock Exchange - Монголын Хөрөнгийн Бирж болон BGM Asset Management хамтран олон улсын зах зээлд чиглэсэн анхны индекс болох FTI (Future Tech Innovation) индексийг албан ёсоор тооцож эхэллээ.

"Монголын Хөрөнгийн Бирж" ХК нь "Future Tech Innovation" (FTI) шинэ индексийг албан ёсоор танилцууллаа. Энэхүү индекс нь АНУ-ын хөрөнгийн зах зээл дэх технологийн салбар болон ту...

01/02/2026
Бямба гарагийн үүрээр АНУ Венесуэлд цэргийн цохилт өгч, Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгах з...
05/01/2026

Бямба гарагийн үүрээр АНУ Венесуэлд цэргийн цохилт өгч, Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгах зорилгоор баривчлан авч явсан байна. ⚔️

Ерөнхийлөгч Дональд Трамп дараа нь АНУ Венесуэлд шинэ засаглал шилжих хүртэл Венесуэлийг "удирдах" бөгөөд АНУ-ын газрын тосны компаниуд Өмнөд Америкийн тус улсын газрын тосны дэд бүтцийг сэргээн босгоно гэж мэдэгдэв.

🇺🇸 АНУ-ын үйл ажиллагааны цаадах бодит ашиг сонирхол:
Энэхүү ажиллагаа нь АНУ-ын урт хугацааны зорилтуудтай нийцэж байгаа ч үндсэндээ эрчим хүчний аюулгүй байдал болон өрсөлдөгч гүрнүүдийн эсрэг чиглэгдсэн гэж харагдаж байна.

📈 Эдийн засгийн сонирхол:
Венесуэл нь дэлхийн хамгийн том газрын тосны нөөцтэй бөгөөд Трамп уг алхмыг АНУ-ын компаниудын "олон тэрбум долларын" хөрөнгө оруулалтаар газрын тосны салбарыг сэргээхтэй шууд холбон тайлбарлав.

Геополитик:
Энэхүү ажиллагаа нь Орос, Хятад, Ираны нөлөөг бууруулах зорилготой. Орос улс Венесуэлийн газрын тосны ихэнх хэсгийг тээвэрлэдэг, Хятад улс гол худалдан авагч нь байсан тул эдгээр орнуудын эдийн засгийн ашиг сонирхол хөндөгдөж байна. Шүүмжлэгчид үүнийг "хар тамхины эсрэг дайн" биш, харин газрын тосны төлөөх үйл ажиллагаа гэж үзэж байна.

БОЛОМЖИТ ҮР ДҮН БА ЦААШДЫН ТӨЛӨВ

⏳ Богино хугацаанд:
Мадуро Даваа гараг буюу өнөөдөр Нью-Йоркийн шүүхэд ирэхээр товлогдсон.
АНУ Хятад, Энэтхэг рүү чиглэсэн газрын тосны экспортыг тасалдуулахын тулд танкеруудад (тээвэрлэгч хөлөг онгоц) хориг тогтоохоор төлөвлөж байна.
Газрын тосны үнэ одоогоор тогтвортой байгаа ч хэрэв тасалдал үргэлжилбэл үнэ бага зэрэг өсөх эрсдэлтэй.

⌛ Урт хугацаанд:
Урт хугацаанд энэхүү үйл ажиллагаа ямархуу үр дагавар бий болгох тал дээр дүгнэж хэлэхэд хэтэрхий эрт байгаа бөгөөд Хөрөнгө оруулагчид Трампын засаг захиргаанаас илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүлээж, ойрын өдрүүдэд газар дээрх үйл явдлыг анхааралтай ажиглах шаардлага үүсч байна.

Хэрэв ажиллагаа амжилттай болбол чөлөөт сонгууль явуулж, эдийн засгийг сэргээх боломжтой ба энэ нь Куба зэрэг холбоотнуудыг нь сулруулж, АНУ-ын өрсөлдөгчдөд том сануулга болно гэж мэргэжилтнүүд үзэж байна.

✨ Balanced Growth Management

Address

Ulaanbaatar City, Mongolia, Sukhbaatar District, 8th Khoroo, Central Tower, 4th Floor, 409
Ulaanbaatar
14200

Alerts

Be the first to know and let us send you an email when BGM Asset Management posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BGM Asset Management:

Share