19/08/2026
🤗Энхрий бяцхан ирээдүйн төлөө хамтдаа.
BLACK MORGAN FC × NEST GROUP
BLACK MORGAN FC-ийн шинэ замнал, өсөлт хөгжил, ирээдүйн зорилгыг хамтдаа бүтээлцэхээр хүүхдүүдийг маань дэмжиж ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧЭЭР "NEST GROUP" биднийг сонголоо. 💪❤️🫡 NEST GROUP /ネストグループ/
⚽️Энэ бол зөвхөн нэг багийг дэмжиж буй хамтын ажиллагаа биш.
BLACK MORGAN FC × NEST GROUP-ийн хамтын ажиллагаа бол ирээдүйд хөлбөмбөгт хайртай хүүхэд бүр өөрийн мөрөөдлөө айдас, эргэлзээгүйгээр хөөж, хүссэн оргилдоо хүрэх замыг нь хамтдаа нээж өгөх эхлэл юм.
Өнөөдөр бидний дэмжиж буй нэг хүүхдийн мөрөөдөл маргааш олон хүүхдийн итгэл болж, олон хүүхдийн итгэл Монголын хөлбөмбөгийн ирээдүй болж чадна.
Хүүхдийн мөрөөдөлд хязгаар бүү тавья.
Хамтдаа тэдний замыг илүү гэрэлтэй болгоё. 🖤❤️
NEST GROUP-д бидэнтэй хамт энэ аяллын нэг хэсэг болж байгаад бид маш их талархаж байна. 🥰
STRONGER TOGETHER. BETTER EVERY DAY. 🖤❤️