Insights ERD

Insights ERD Infographics/Articles/News/Podcasts
Economics and Finance
Insights from professionals 📊

Bloomberg Intelligence-ийн нүүрсний зах зээлийн шинжээч Ортис Фан коксжих нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар дара...
13/02/2026

Bloomberg Intelligence-ийн нүүрсний зах зээлийн шинжээч Ортис Фан коксжих нүүрсний зах зээлийн төлөв байдлын талаар дараах байр суурийг илэрхийлжээ.

🇨🇳БНХАУ-ын гангийн зах зээлийн уналттай холбоотойгоор гангийн эрэлт ирэх онд ч мөн адил сул байх хүлээлттэй ба үүнээс шалтгаалж коксжих нүүрсний үнэ ирэх онд 1-3 хувиар буурах магадлалтай байна. 

🇲🇳2025 онд Монгол улс БНХАУ-ын коксжих нүүрсний импортын тал хувийг дангаараа бүрдүүлсэн. Ирэх онд эрэлтийн бууралтаас шалтгаалж БНХАУ-ын импортын хэмжээ бага зэрэг буурч магадгүй ч коксжих нүүрсний гол нийлүүлэгч нь Монгол улс хэвээр байх болно гэж мэдэгдлээ. 

➡️Тавантолгойгоос БНХАУ-ын хил хүртэлх шинэ төмөр зам нь экспортын биет хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэх тооцоо гарсан. Энэ нь зардал болон үр ашгийн хувьд өгөөжтэй байх болно хэмээн үзэж байна.

✅2026 онд Хятадын коксжих нүүрсний импортыг Австрали улсаас илүү ОХУ болон Монгол улс бүрдүүлэх хандлагатай байна.

Монгол Улсын тээврийн салбарын CO₂ ялгаруулалт 2023 онд 2.9 сая тонн байсан бөгөөд энэ нь улсын хэмжээнд ялгарч буй нийт...
13/02/2026

Монгол Улсын тээврийн салбарын CO₂ ялгаруулалт 2023 онд 2.9 сая тонн байсан бөгөөд энэ нь улсын хэмжээнд ялгарч буй нийт хүлэмжийн хийн 10 хувийг эзэлж байна. Парисын хэлэлцээр болон Тогтвортой хөгжлийн зорилтууд (ТХЗ)-ууд 2015 онд батлагдсанаас хойш хүлэмжийн хийн ялгарлын хурд жилд дунджаар 5 хувь болж саарсан ч энэ нь 2015 оноос өмнөх 4 хувийн түвшин болон 2019–2023 оны хоорондох Ази Номхон далайн бүсийн дундаж 1 хувьтай харьцуулахад өндөр хэвээр байна. Авто зам тээвэр нь тээврийн салбарын нийт CO2 ялгарлын гол эх үүсвэр хэвээр байгаа бөгөөд 2022 онд нийт тээврийн ялгарлын 73 хувийг дангаараа бүрдүүлсэн байна.

Тээврийн салбарт хүлэмжийн хий хэрхэн ялгардаг талаар bio дээрх линкээр орж уншина уу.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр өртөх орны нэг бөгөөд ган, зуд, усны нөөцийн хомсдол, газрын ...
13/02/2026

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөнд хамгийн ихээр өртөх орны нэг бөгөөд ган, зуд, усны нөөцийн хомсдол, газрын доройтол, биологийн олон янз байдлын алдагдал зэрэг сөрөг үр дагавар улам нэмэгдэж байна.
Дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.09 хувийг Монгол Улс дангаараа бүрдүүлдэг ч нэг хүнд болон нэгж дотоодын нийт бүтээгдэхүүнд ногдох ялгарлын хэмжээ дэлхийн дундажтай харьцуулахад хэд дахин өндөр үзүүлэлттэй хэвээр байна.
Эдгээр нөхцөл байдалд үндэслэн Монгол Улсын Засгийн газар Парисын хэлэлцээрээр хүлээсэн үүргийн дагуу өмнө нь дэвшүүлсэн ҮТХН2.0-ийн зорилтоо ахиулан хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсэх сөрөг нөлөө, эрсдэлийг багасгах зорилгоор 2035 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлын суурь түвшинтэй харьцуулахад 30.3 хувь бууруулахаар шинэчлэн тогтоолоо.

1. ОУВС-ийн шинэчлэгдсэн тайланд дурдсанаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3%-д хүрэх ч тодорхой бус байдал өндө...
13/02/2026

1. ОУВС-ийн шинэчлэгдсэн тайланд дурдсанаар дэлхийн эдийн засгийн өсөлт 2025 онд 3.3%-д хүрэх ч тодорхой бус байдал өндөр байна.
2. Засгийн газраас Номад болон Cенчири-II бондыг дахин санхүүжүүлэх хүрээнд 500 сая ам.долларын үнийн дүнтэй 6.625%-ийн хүүтэй Cенчири-IV бондыг олон улсын зах зээлд амжилттай гаргалаа.
3. Монголбанкнаас бодлогын хүүг 2 нэгж хувиар өсгөж 12%-д хүргэх шийдвэр гаргалаа.
4. АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп 183 орныг хамарсан тарифын өргөн хэмжээний бодлогоо танилцуулав.
5. Нүүрсний экспортын орлого огцом буурч уул уурхайн салбарын өсөлт хязгаарлагдсанаар эдийн засгийн өсөлт эхний улиралд 2.4%-тай гарлаа.
6. Авлигын хэрэг, ард иргэдийн эсэргүүцэл жагсаалын үр дүнд Монгол улсын 32 дахь ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ огцорлоо.
7. Хятад улс дотоодын үнийн уналтыг зогсоох хүрээнд нүүрсний хэт олборлолтыг бууруулах хяналт шалгалтын ажлыг эхлүүлэв.
8. Нүүрсний экспортын орлого буурсан ч зэсийн орлого өмнөх жилээс 70 гаруй хувиар өсч, Монгол улсын экспортын тэргүүлэх түүхий эд боллоо.
9. Хятадын дотоод хяналт шалгалтын бодлогоор нүүрсний импортын эрэлт өсөж, үнэ тогтворжсоноор манай улсын нүүрсний орлого эхний хагас жилтэй харьцуулахад сайжрав.
10. S&P байгууллагаас МУ-ын зээлжих зэрэглэлийг нэмэгдүүлж BB- түвшинд хүргэлээ.
11. АНУ болон Хятад улс хоорондын худалдааны хурцадмал байдал Бусанд болсон хэлэлцээрийн үр дүнд намжлаа.
12. 2025 онд дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдал давамгайлж, аюулгүй хөрөнгө оруулалтын хэрэгсэл болох алтны үнэ түүхэн дээд хэмжээг эвдлээ.

2025 оны эдийн засгийн дэлгэрэнгүй дүгнэлтийг BIO дээр байгаа линкээс хүлээн авч уншаарай.

АНУ-ын Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо 2026 оны 1 сарын 28-ний өдрийн хурлаар бодлогын хүүний түвшнийг 3.5-3.75 хувь...
13/02/2026

АНУ-ын Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хороо 2026 оны 1 сарын 28-ний өдрийн хурлаар бодлогын хүүний түвшнийг 3.5-3.75 хувьд хэвээр үлдээхээр шийдвэр гаргалаа. Холбооны Нөөцийн банкны тэргүүн Жэром Пауэлл АНУ-ын эдийн засгийн төлөв сайжирсан гэдгийг онцолсон бөгөөд хөдөлмөрийн зах зээл сайжирч, инфляц тогтворжиж байгаа тул дахин бодлогын хүүг буулгаж бодлогын дэмжлэг үзүүлэх шаардлагагүй одоогоор байхгүй байгааг онцолсон байна. Иймд 6 сар хүртэл бодлогын хүүг өөрчлөхгүй гэсэн хүлээлт хөрөнгийн зах зээлд оролцогчдын дунд нэмэгдлээ.

Эх сурвалж: https://www.bloombergtv.mn/news/mkys5h

2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БА ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭРСДЭЛ?2026 онд олон улсын болон Монгол улсын томоохон байгууллагуудын таа...
13/02/2026

2026 ОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТӨЛӨВ БА ХҮЛЭЭГДЭЖ БУЙ ЭРСДЭЛ?

2026 онд олон улсын болон Монгол улсын томоохон байгууллагуудын таамаглалаар инфляцын түвшин дунджаар 2026 оны эцэст 7.7%-д хүрэх юм. Хэдий инфляцын түвшин 2026 онд Монголбанкны 6 +/-2%-ийн түвшинд алгуур буурах хүлээлттэй байгаа ч Засгийн газраас хэрэгжүүлэх мега төслүүд, түүний санхүүжилт, багш, эмч нарын цалингийн өсөлт, экспортын орлого болон валютын ханшийн төлөв, цаг агаар болон нийлүүлэлтээс шалтгаалсан хүнсний үнийн өөрчлөлт зэрэг нь инфляцыг хөөрөгдүүлэх эрсдэлтэй хэвээр байна.

Харин бодит эдийн засгийн өсөлтийн хувьд олон улсын болон дотоодын байгууллагуудын дундаж таамаглалаар 2025 оны эцэст 5.8%, 2026 онд 5.4%-д хүрэх хүлээлттэй байгаа ч олон улсын зах зээл дээрх нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ хэлбэлзэх, Мега төслүүдийн хэрэгжилт хойшлох, бусад гэнэтийн шок үүсэх үед гүйцэтгэл хүлээлтээс доогуур гарах эрсдэлтэй...

🔗Та дэлгэрэнгүй нийтлэлийг BIO дээр байгаа линкээр орж уншаарай.

🔍ОУВС-ын тайланд Дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн дүгнэсэн бэ? 🚩Геополитикийн хурцадмал байдал нь санхүүгийн з...
13/02/2026

🔍ОУВС-ын тайланд Дэлхийн эдийн засгийн төлөв байдлыг хэрхэн дүгнэсэн бэ?

🚩Геополитикийн хурцадмал байдал нь санхүүгийн зах зээл, нийлүүлэлтийн сүлжээ, түүхий эдийн үнэд сөргөөр нөлөөлж, дэлхийн эдийн засагт тодорхойгүй байдлыг нэмэгдүүлсэн. 2025 оны хувьд хөгжсөн орнууд эдийн засгаа дэмжихийн тулд мөнгөний зөөлөн бодлого явуулж байсан бол хөгжиж буй, түүхий эдээс хамаарал өндөртэй улсуудын хувьд нийлүүлэлтийн сүлжээ, худалдааны эрсдэлтэй холбоотойгоор мөнгөний бодлогыг хатуу төлөвт хадгалав.
✅Олон улсын валютын сан (ОУВС)-гийн зүгээс жилд 2-3 удаа дэлхийн эдийн засгийн төлөв байдал болон хүлээлтийн тухай тайланг бэлтгэн гаргадаг. Энэхүү нийтлэлээр ОУВС-ийн хамгийн сүүлийн буюу 2026 оны 1-р сарын тайланд дурдсан гол үзүүлэлтүүд болох улс орнуудын эдийн засгийн өсөлт болон инфляцын ирээдүйн төлөв, үүнд нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар дэлгэрэнгүй танилцацгаая.
📌Та дэлгэрэнгүй нийтлэлийг BIO дээрх линкээр орж уншаарай.

Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирал 7.8%-иар өсөж энэхүү өсөлтийн 2 нэгж хувь буюу нийт дүнгийн 26%-ийг...
09/07/2024

Манай улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улирал 7.8%-иар өсөж энэхүү өсөлтийн 2 нэгж хувь буюу нийт дүнгийн 26%-ийг худалдаа, үйлчилгээний салбар дангаар бүрдүүлж байна. Өнгөрсөн онд эдийн засаг уул уурхайн салбарт тулгуурлан өсөж байсан бол энэ жил иргэдийн хэрэглээнд тулгуурлан өсжээ.

2023 оны 7 сар болон энэ оны 4 сард төрийн албан хаагчдын цалинг 10-20%-иар тус бүр өсгөсөн, мөн дундаж тэтгэвэр 685 мянган төгрөгөөс 785 мянга болсон, энэ оны эхний хагас жилд нийт 1.9 их наяд төгрөгийн ногдол ашгийг бэлэн мөнгө хэлбэрээр иргэдэд тараасан нь иргэдийн орлого өсөхөд голлон нөлөөлсөн. Тухайлбал энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж орлого улсын дунджаар 2.3 сая төгрөг, Улаанбаатар хотод 2.7 сая төгрөг байна. Харин инфляцыг тохируулсан дүнгээр өрхийн бодит орлого өмнөх оны мөн үеэс 19.6%-иар өсжээ.

Тэгвэл нөгөө талдаа манай улсын нийт импорт эхний хагас жилийн байдлаар 5.4 тэрбум ам.долларт хүрч өмнөх оны мөн үеэс 26%-иар өссөн байна. Товчхондоо манай улс шиг үйлдвэрлэгч бус хэрэглэгч орны хувьд иргэдийн орлого өсөх нь импортын хэмжээг л нэмэгдүүлдэг.

Гадаад худалдааны статистик, тэр дундаа импортын хэрэглээг харвал манай улсын импортын хэмжээ энэ онд эхний хагас жилийн байдлаар түүхэн дээд түвшиндээ хүрээд байна. Тэгвэл бид яг юунд зарцуулаад байна вэ? гэдгийг нарийвчлаад харья.

Дэлгэрэнгүйг bio дээрх линкнээс уншина уу.

Address

Golomt Bank
Ulaanbaatar
15160

Alerts

Be the first to know and let us send you an email when Insights ERD posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share