07/08/2026
2025 онд эхлүүлсэн бидний зорилго 2026 онд улам өргөжин бодит амжилтаар үргэлжиллээ. 🤩
“Таван Богд Финанс ББСБ” ХХК Олон Улсын Дижитал Харилцагчийн Туршлагын Стандарт (IDCXS:2022:02)-ыг “Олон Улсын Төгөлдөршил” түвшинд 2 дахь жилдээ амжилттай хамгаалж, 97.5%-ийн өндөр үнэлгээ авлаа.
Энэ бол зөвхөн нэг батламж, нэг тоон үзүүлэлт биш. Харин харилцагч бүрт илүү сайн туршлага хүргэхийн төлөө өдөр бүр хичээн ажилласан төслийн багийн гишүүд болон компанийн нийт ажилтнуудын хамтын хөдөлмөр, хариуцлага, сэтгэл зүтгэлийн үр дүн юм.
Үйлчилгээний чанарыг алхам бүрт сайжруулж, харилцагчийн дуу хоолойг сонсож, өөр өөрийн үүрэг оролцоогоор энэхүү стандартыг бодитоор хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүн бүр энэ амжилтын нэг хэсэг билээ. 💚🫡
Амжилтын ард үргэлж хүмүүс байдаг.
Энэ амжилтын ард бид бүгд бий.
Нэг зорилгын төлөө хүчээ нэгтгэн, үнэ цэнтэй үйлчилгээг хамтдаа бүтээж буй төслийн багийн гишүүд болон нийт хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 💚
Таван Богд Финанс ББСБ | Таны зорилгыг санхүүжүүлнэ.