20/08/2026
Ааруул үнэтэй байх нь байтугай ҮНЭЛЖ баршгүй АШИГТАЙ байвал яах уу?
Бидний бие махбод өнөө цагт идэж ууж буй зүйлээс хамаараад ер нь хүчиллэг талдаа байдаг. Биеийн 70 гаруй хувийг эзлэх ус шүлтлэг талдаа байх ёстой бөгөөд цус гэхэд 7,32 PH байх ёстой аж. Тэгвэл 7,32 PH –аас бага байж хүчиллэг орчин үүсвэл эрхтэн системд, биед таагүй байдал үүсч төрөл бүрийн бактер, вирус, нян зэрэг биед халтай эсрэг бичил биетүүд оршин тогтнож, үржиж эрхтний өвчин зовиур, таагүй мэдрэмжүүдийг үүсгэж эхэлдэг. Тэгвэл биеийн шингэнийг 7,32 PH- аас дээш барьж чадвал шүлтлэг орчин гэх ба ийм орчинд биеийн эд эрхтний эсрэг үйлчлэх бичил биетүүдийн амьдрах орчин биш учраас тэд бие эрхтнээс хөөгдөн туугдан гардаг юм аа. Бүр цаашилбал хавдрын болон бусад аюулт бичил биетүүдийн амьдрах, үржих орчин биш юм аа. Өнөөгийн Монголчуудын идэж ууж буй хоол, зоог нь ходоодонд ороод боловсорч, шингэхэд нэлээд хүндрэлтэй махан бүтээгдэхүүнүүд ба хуурсан, шарсан, даршилсаныг улирал хамаарахгүйгээр иддэг, зооглодог болсон нь байнгын хүчиллэг орчныг биед бий болгож байна. Хоол унд идэж , зооглож дуусаад боловсорч шингэсний дараа бидний бие эрхтэн систем эргээд шүлтлэг орчиндоо шилжиж байх учиртай. Ингэснээр биед буй нян, эсрэг биетүүд биеэс зайлуулагдах юм. Тэгвэл бид яаж шүлтлэг орчинг бий болгож чадах вэ? Маш энгийн шилдэг аргууд байнаа.
1. Ааруул хазаж биш хүлхэж шүлс ялгаруулан биед шүлтлэг шингэний орчинг өдөртөө бий болгох боломжтой юм.Бас оройд унтахдаа өөртөө болон гэр бүлийн гишүүн бүрийн ( 8-9 наснаас дээш) аманд хумсын чинээхэн цэвэр (чихэргүй) ааруул хүлхүүлэн унтуулж, хэвшүүлж чадвал гэр бүлийн гишүүд бүрийн шүд эрүүл байх ба бараг оо - гоор угаах шаардлагагүй, усаар амаар зайлахад л хангалттай юм.Учир нь ааруул амны хөндийд шүлтлэг орчин бүрдүүлэн бас эрдэс бодис нөхөхөөс гадна хамгийн чухал Са- кальцигаар баяжуулж бэхжүүлж өгөх юм. Бид өөрсдөө хүчиллэг чихэрт шүдээ идүүлж хиймэл шүдээр амаа дүүргэсэн ба үр хүүхдүүд маань 70, 80 нас хүрсэн ч эрүүл бүтэн шүдтэй, эрүүл саруул биетэй байх боломжийг бүрдүүлж буй нь энэ юм . Монголд 1960 –аад оны дунд үе хүртэл шүдний өвчин байгаагүйн энгийн нууц ердөө л аарууланд байж дээ.
2. Нэгэнт ааруул цагаан идээнд дургүй, иддэггүй хүмүүст бас хамгийн энгийн, мөнгө зоос орохгүй, үр дүн өндөртэй биед шүлтлэг орчин үүсгэх зөвлөлгөө аргыг бас зааж өгье. Энэ бол хүнсний сода болон байгалын гаралтай цайны хужир хэрэглэх явдал юм. Өглөөний цайгаа уухаас өмнө өлөн дээрээ нэг аяга усанд жижиг халбаганы тал сода, бас нэмээд хуурай горчица чимэхийг хийж хутгаад уувал ус шүлтлэг зөөлөн бас амтлаг болох юм. Мөн хоол шингэсний дараа хоол идэхээс өмнө шүлтлэг ус уувал маш сайн шүү. Бас цайндаа чимх цайны хужир хийж уувал цай зөөлөрч, амт үнэр нэмэгддэг. Хужрыг 99-н ачтан гэж Өвгөд Дээдэс нэрлэдэг байсан ба натри, магни, кали, кальци, цайр болон бусад бодисууд агуулагдах ба ходоод хоол боловсруулах эрхтэн системийн үйл ажиллагааг дэмжин цөс чулуужих, гадны илүү биет (уйланхай) үүсэхээс сэргийлдэг ачтан аж. Мөн утаа тортогтоо өвлийн нөхцөлд усанд - ваннад орохдоо сода, хужир хийгээд орвол агаарын хордлого маш хурдан тайлагддаг юм.
Мэдээллийг Ж.Отгонбаатараас
Зураг Б.Энхтүвшин