World Bank Mongolia - Дэлхийн Банк

World Bank Mongolia - Дэлхийн Банк Дэлхийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын албан ёсны хуудаст тавтай морилно уу.

25/08/2026
🌏 COP17 бага хурлын үеэр Цэнхэр бүсэд зохион байгуулагдах Дэлхийн Банк Группийн арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирэхийг урьж ...
22/08/2026

🌏 COP17 бага хурлын үеэр Цэнхэр бүсэд зохион байгуулагдах Дэлхийн Банк Группийн арга хэмжээнүүдэд хүрэлцэн ирэхийг урьж байна.

📍 Цэнхэр бүс, COP17
📅 8-р сарын 24-27

19/08/2026

Дэлхийн Банк Группийн Залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн талаар мэдээлэл өгөх цахим уулзалтад оролцохыг урьж байна.

Уулзалтаар дараах мэдээллийг хуваалцана.

✔️Сонгон шалгаруулалт болон өргөдөл гаргах үйл явц
✔️Олон улсад ажиллаж, практик туршлага хуримтлуулах боломж
✔️Сургалт, менторшип болон карьер хөгжлийн боломжууд
✔️Өргөдөл, материалаа илгээхэд анхаарах зүйлс

📅 Дараах өдрүүдээс сонгон бүртгүүлэх боломжтой:

9-р сарын 1: https://lnkd.in/ehX2gvBu
9-р сарын 16: https://lnkd.in/e-nc3iYU
9-р сарын 24: https://lnkd.in/eZ7jGBBh

Дэлхийн Банк Групп COP17-д оролцож байна.Газрын доройтол, ган гачиг, цөлжилт нь олон тэрбум хүний хүнс, ус, эдийн засгий...
17/08/2026

Дэлхийн Банк Групп COP17-д оролцож байна.

Газрын доройтол, ган гачиг, цөлжилт нь олон тэрбум хүний хүнс, ус, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж буй бөгөөд энэ хямрал улам бүр эрчимжиж байна.

Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын үеэр Дэлхийн Банк Групп газрыг нөхөн сэргээх, газрын доройтолд хамгийн их өртөж буй орон нутгийн иргэдийн даван туулах чадварыг бэхжүүлэхэд чиглэсэн бодит шийдлүүдийг санал болгон оролцож байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: 👉 https://www.worldbank.org/en/who-we-are/news/campaigns/2026/the-world-bank-group-at-unccd-cop17-on-desertification

🛜Интернэтийн хүртээмж хурдацтай нэмэгдэж байгаа ч дижитал боломж тэгш бус хэвээр байна. Өдгөө дэлхийн ихэнх хэсэгт интер...
13/08/2026

🛜Интернэтийн хүртээмж хурдацтай нэмэгдэж байгаа ч дижитал боломж тэгш бус хэвээр байна. Өдгөө дэлхийн ихэнх хэсэгт интернэтийн сүлжээ нэвтэрсэн ч ялангуяа орлого багатай улс орнуудын олон сая хүн дижитал эдийн засгийн боломжийг хүртэж чадахгүй байгаа юм. Үүнд дэд бүтцээс гадна өртөг, ур чадвар, хүртээмжтэй бодлогын дутмаг байдал зэрэг хүчин зүйлс нөлөөлж байна.

🌏Дэлхийн хүн амын дөрөвний нэгээс илүү нь буюу 2025 оны байдлаар 2.2 тэрбум хүн интернэтэд холбогдоогүй байна. Интернэт хэрэглээ нь тухайн орны хөгжлийн түвшинтэй уялдаатай байдаг бөгөөд өндөр орлоготой орнуудад интернэт хэрэглээ 94%-д хүрсэн бол бага орлоготой орнуудад ердөө 23% байна.

Дэлгэрэнгүй: https://bit.ly/4wkYqfe

Дэлхийн Банк Группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмоныг өчигдөр Сангийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзла...
12/08/2026

Дэлхийн Банк Группийн Монгол дахь суурин төлөөлөгч Викториа Делмоныг өчигдөр Сангийн сайд З.Мэндсайхан хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэл, хамтран хэрэгжүүлж буй болон төлөвлөж буй төсөл хөтөлбөрүүдээс гадна цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Энэ хүрээнд Суурин төлөөлөгчийн зүгээс Дэлхийн Банк Групп нь урт хугацааны тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг дэмжих чиглэлээр төр болон хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллахад бэлэн байгааг илэрхийллээ.

03/08/2026

Дэлхийн Банк Группийн дадлагын хөтөлбөр зарлагдлаа.

✅Хөтөлбөрт хамрагдсанаар эдийн засаг, хөдөө аж ахуй, байгаль орчин, хот төлөвлөлт зэрэг олон чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, бодит туршлага хуримтлуулах боломжтой.

✅Оролцогч нь бакалаврын түвшний төгсөх ангийн, эсвэл магистр, докторын хөтөлбөрийн оюутан байх бөгөөд 0-6 жилийн ажлын туршлагатай байна.

📆Материалыг 8-р сарын 12-ны өдрийг дуустал хүлээн авах ба дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://bit.ly/3RSblGn

17/06/2026

📉 Дэлхийн эдийн засгийн өсөлт 2026 онд 2.5 хувь болж саарах төлөвтэй байгаа нь КОВИД-19 цар тахлаас хойших хамгийн бага өсөлт болохыг Дэлхийн Банкны шинэ тайланд онцоллоо.

➡️ Дэлгэрэнгүй: http://wrld.bg/3n4a50Zc8br

16/06/2026

📣 Олон Улсын Санхүүгийн Корпорацийн Монгол дахь оффист Үйл ажиллагаа хариуцсан шинжээчийн ажлын байр зарлагдлаа.

➡️ Дэлгэрэнгүй: http://wrld.bg/kKbZ50Zc7wg

Address

MCS Plaza, 5th Floor, Seoul Street/4
Ulaanbaatar
14251

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00

Telephone

+97670078200

Alerts

Be the first to know and let us send you an email when World Bank Mongolia - Дэлхийн Банк posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to World Bank Mongolia - Дэлхийн Банк:

Shortcuts

Share