13/09/2022
🇲🇳 “ХОРШООГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ ОЛГОХ, СОНГОН ШАЛГАРУУЛАХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ, ХЯНАЛТ ТАВИХ ЖУРАМ” БАТЛАГДЛАА 🇲🇳
Орон нутагт үйл ажиллагаа эрхэлж байгаа хоршоодоор дамжуулан ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зорилгоор 60 сарын хугацаатай, жилийн 3%-ийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийг хоршоодод олгохоор Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2021 оны “Журам батлах тухай” А/361 дүгээр тушаалаар “Хоршоог хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ыг баталсан.
Сангийн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэх зорилгоор тус журамд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Сайдын 2022 оны “Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/243 дугаар тушаалыг баталлаа.
Журамтай танилцах бол https://sme.gov.mn/news/16203978159443/16203978159460/16566611374502 дарна уу.
#ЖДҮ #БоломжооНээ #хоршоо #хамтынүнэцэнэ #бизнесболсистем #зээл #ждүсан #Төсөл #БоломжооАшигла