Khuduu

Khuduu Dundgovi of Mongolia

04/05/2026

Сайхан аавынхаа хайр дунд
ингэж л дулаахан өсдөг дөө… 🤍

30/04/2026
11/04/2026

“Энэ зун манай говиор заавал зочлон ирээрэй.”

Сайн байна уу. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе. Сайн дурын даатгуулагчидын анхааралд:1. 2020.03.25-аас өмнө Сайн дурын ...
07/01/2021

Сайн байна уу. Та бүхэндээ шинэ оны мэнд хүргэе.
Сайн дурын даатгуулагчидын анхааралд:

1. 2020.03.25-аас өмнө Сайн дурын даатгалд даатгуулж шимтгэл төлсөн буюу 2020 онд шимтгэл төлж чөлөөлөлтөнд хамрагдаж даатгуулсан даатгуулагч та 2021 оны 07 сарын 01-н хүртэл сарын 35700 төгрөг төлнө.

2. 2020 онд чөлөөлөлтөнд хамрагдаагүй шимтгэл төлж байсан даатгуулагч та сарын 60900 төгрөгөөр шимтгэлээ төлнө.

Иймд сайн дурын даатгалаа 1 сард багтаан шимтгэлээ хийж гэрээгээ байгуулна уу.

Утас; 70592309 лавлана уу

02/01/2021

Сайн дурын даатгуулагч Та 2020.03.25-наас өмнө гэрээ байгуулан шимтгэл төлж байсан бол хөнгөлөлтөд хамрагдаарай.

31/12/2020

2️⃣0️⃣2️⃣0️⃣ оны онцлох ажил➡️2️⃣0️⃣

ЦАР ТАХЛЫН ҮЕД ЦАХИМААР ҮЙЛЧИЛГЭЭГЭЭ ХҮРГЭЛЭЭ
Нийгмийн даатгалын байгууллага нь цар тахлын үед цахимаар үйлчилгээгээ хүргэж, иргэд даатгуулагчдынхаа эрүүл мэндийг хамгаалан, цаг зардлыг хэмнэлээ. Бүх нийтийн бэлэн байдлын хугацаанд 157.7 мянган даатгуулагч, ажил олгогчдод утсаар болон цахимаар зөвлөгөө, мэдээлэл өгч, 39.9 мянган ажил олгогчийн тайланг цахимаар хүлээн авч, 9.8 мянган иргэний хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг цахимаар шийдвэрлэлээ. 16.3 мянган ажил олгогч, даатгуулагч цахимаар лавлагаа тодорхойлолт авч ашигласан бол 5.5 мянган даатгуулагчийн тэтгэвэр тэтгэмж тогтоолгох хүсэлт, баримт бичгийг шуудангаар болон цахимаар хүлээн авлаа.

31/12/2020

2️⃣0️⃣2️⃣0️⃣ оны онцлох ажил➡️1️⃣9️⃣

ТӨРИЙН АЛБАНД АНХ УДАА РОБОТ /RPA/ АЖИЛЛАЖ ЭХЭЛЛЭЭ
Нийгмийн даатгалын байгууллагын цахимжилтын ажлын хүрээнд инноваци, хиймэл оюун ухаанд суурилсан ажлуудыг хэрэгжүүлж эхэллээ. Тухайлбал Орхон аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс 2 төрлийн роботын процесс автоматжуулалтыг нэвтрүүлснээр төрийн албан хаагчийн механик ажлыг роботоор гүйцэтгүүлж 9 дахин илүү бүтээмж, санхүүгийн болон хүний нөөцийн хэмнэлтийг хийж байна.

31/12/2020

2️⃣0️⃣2️⃣0️⃣ оны онцлох ажил➡️1️⃣8️⃣

САЙН ДУРЫН ДААТГАЛЫГ БҮРЭН ЦАХИМЖУУЛЛАА
Сайн дурын даатгалын цахим системийг нэвтрүүлсэнээр даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шимтгэлийн төлбөрөө төлөхийн тулд заавал нийгмийн даатгалын хэлтэс, банкны салбар дээр дугаарлах шаардлагагүй боллоо. Даатгуулагч “Нийгмийн даатгал” гар утасны аппликэйшн болон даатгуулагчид зориулсан вэбээр нэвтрэн дээрх үйлчилгээнүүдийг орон зай, цаг хугацааны хамааралгүй авч байна. 1066 даатгуулагч сайн дурын даатгалын цахим үйлчилгээг ашиглаж байна.

Address

Mandalgovi

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Khuduu posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Share