BOLDKO Mindminer

BOLDKO Mindminer Эдийн засаг, санхүү, нягтлан бодох бүртгэл, MS Excel, номын тахай мэдээлэл түгээх, солилцох, мэдлэгээ нэмэгдүүлэх зорилготой.

20/04/2026

Celebrating my 5th year on Facebook. Thank you for your continuing support. I could never have made it without you. 🙏🤗🎉

Кино урлаг зөвхөн шоу бизнес  биш Нийгэмд маш хүчтэй нөлөөлдгийн нэг томоохон жишээ бол Scully effect гэж нэрлэгддэг үзэ...
30/01/2026

Кино урлаг зөвхөн шоу бизнес биш Нийгэмд маш хүчтэй нөлөөлдгийн нэг томоохон жишээ бол Scully effect гэж нэрлэгддэг үзэгдэл юм. Яаж яваад киноны нэг дүрээр нэрлэгдсэн энэ үзэгдэл вэ гэхээр байна ш дээ, 1990-ээд оны үед гарсан энэ алдар шинжлэх ухааны зөгнөлт "X-Files" цуврал дээрх холбооны мөрдөх товчооны ажилтан Дана Скалли болохоор өөрөө докторын эмч мэргэжилтэй холбооны ажилтан бөгөөд нөгөө талдаа маш туршлагатай ч харь гаригийхан байдаг гэдэгт итгэдэг, тэрнээсээ болж ад үзэгддэг маш чадварлаг мөрдөгч Фокс Малдерийн хамтрагч болон ажиллахдаа, мэргэжлийн чадвараар огт дутдаггүй, өөртөө итгэлтэй, аливаад шинжлэх ухаанч байдлаар логик үндэслэл сайтай дүгнэлт гаргадаг, эрчүүдээс ч дутахгүй эр зоригтой байж олон арван нууцлаг гэмт хэргийг илрүүлж, мэргэжилдээ ахиц дэвшилт гаргахын тулд шар үс том хөхөө ашиглах шаардлагагүй гэж ирээд олон талаар тухайн үеийн өсвөр насны охидуудад Role model болж өгсөн байна.
Сүүлийн үеийн цуврал шиг шууд л нүцгэлээд баваад баваад явчихгүй харин нууц тайлдаг шүү дээ.
Мэдээж тэр даруйдаа өөрчлөлт гараад алаад хядаад өгсөн юм биш л дээ, гэхдээ л бодит нөлөө үзүүлж чадсан байна.
2018 онд STEM чиглэлд (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) ажилладаг бүсгүйчүүдээс юу уг мэргэжлийг сонгоход нөлөөлсөн бэ хэмээх судалгаа автал 68% нь Дана Скалли гэж хариулсан байдаг юм байна. Ингээд Скалли эфект хэмээх онол гарч иржээ.
Ганц л дүр уг том салбарт эмэгтэйчүүд түрэн орж ирэхэд маш том нөлөө үзүүлсэн гэдэг нь гайхалтай шүү.
20-р зуунд шинээр гарч ирсэн "Урлагийн хаан" гэгдэх 7 дахь урлагийн төрөл (Архитектур, Уран баримал, Уран зураг, Хөгжим, Уран зохиол, Тайзны урлаг) кино урлага ямар хүчтэй иргэдэд нөлөөлдөг бодит жишээ болжээ.
copiedX.

19/10/2025

"Байгалийн шинжлэх ухааны хундаганаас эхлээд амсахад шашингүй хүн болгох авч хундаганы ёроолд бурхан хүлээж байдаг" - Weirner Heisenberg (German physicist and philosopher )

гэнэ.

04/07/2025

Cobra Effect-ийг ийм жоохон охин тайлбарлаж өгчээ.

29/03/2025

Зөв хүн чамайг 3 удаа дурлуулна.
1. Өөртөө
2. Өөрт чинь
3. Амьдралд
гэнэ.

26/02/2025

Их сургуульд үзсэн хичээлээ ч мартаж, тэр хичээлтэй холбоотой уншсан номынхоо нэрийг ч мартаж.
Биологи гсн нэртэй л ном байсан гэж бодож бн. Гэвч нэг зүйл нь хэзээ ч мартагдахгүй юм.

Ургамлын зүйл өөрөөсөө хүчирхэг зүйлд хавчигдаж амьдрах орчин нь хумигдаж, хоол тэжээл дутагдаж ирэхэд өөр хоорондоо нэг нэгнийгээ устгаж дуусдаг гэж... Энэ бол Монголчуудын 17-р зуунаас хойшхи амьдралын дүр зураг. 🇲🇳🌍

Физикчдийн судлаад байгаа ‼️Хар нүх‼️ гэдэгт энэ бас орно гэж...
05/10/2024

Физикчдийн судлаад байгаа ‼️Хар нүх‼️ гэдэгт энэ бас орно гэж...

Аав Olkonud Vena, ээж Bayarmaa Dorjgotov,                          Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн багш нар,    ...
04/10/2024

Аав Olkonud Vena, ээж Bayarmaa Dorjgotov, Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуулийн багш нар, ХААИС-ийн багш нар,
Амьдралд минь учирсан багш нар,
Хүүхдүүдтэй минь учирсан багш нартаа болон Монголын 🇲🇳багш нартаа 💐Багш нарын баярын мэнд хүргэе.💐 🌎🌏🌍🌏🌹🌹🌹🌹👩‍🏫🧑‍🏫💖💖💖💖🌎🌍🌏🌏

Once a time on The Great Wall of China.
27/09/2024

Once a time on The Great Wall of China.

07/09/2024

14-р далай лам Бакула Ренбучи 21-р зуун гарахад буюу шинэ мянганы эхэнд хүн төрөлхтөнд хандаж хэлсэн сургааль үгнээс...

🌍Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл.🌍

Энэхүү сургааль үг нь амьдралдаа мөрдвөл зохих зарчим гэж би ойлгодог.

Энэ гайхалтай зарчмыг амьдралдаа мөрдөхийг хичээгээрэй.
Энэ зарчмыг өөрийнхөөрөө тайлбарлахыг хичээе. Бүх зүйлд давуу болон сул тал байгаа тул олон талаас нь тайлбарлахыг хичээе.

Ажил хийсэн хүн алдаа гаргадаг гэж ярьдаг. Одоогийн монголчууд энэ үгтэй маргахгүй бараг 💯 хүлээн зөвшөөрнө. Ихэнхдээ алдаагаа хүлээн зөвшөөрөхөөс зайлсхийхэд л энэ үгийг ашиглаж байх шиг. За яахав орхиё. Гол сэдэв рүүгээ оръё. Хүн аливаа зүйлийг сайн хийхийг, төгс хийхийг хичээх хэрэгтэй. Товчоор нүд хуурахгүй байх хэрэгтэй. Ядаж л зөв, сайн хийхийг хичээж байж сайн сайхан амьдрах учиртай. Өнөөдөр бидний сайн хийчлээ, үүнээс сайн гэж юу байхав гэж бодсон зүйл ямар хурдан үгүйсгэгдэж байгааг та бүхэн харж байгаа, төгс зүйл гэж байхгүй, төгсд хүрнэ гэдэг хүн төрөлхтөний мөрөөдөл байсаар байх болно.

Хүн энэ зарчмыг мөрдсөнөөр ямар давуу тал, илүү боломж эсвэл амьдралдаа тохиолдох саад бэрхшээлийг багасгадаг, бусдад саад хохирол, төвөг учруулахаас сэргийлдэг вэ❓️ Жишээ авъя.

Жишээ 1: Өөрийн мэргэжилд ойр жишээ авъя.
Нэг бизнесийн шийдвэр гаргах хэмжээний менежерийн гаргасан алдаатай шийдвэрийн улмаас тус бизнес ихээхэн хохирол амсаж эхлэв, тухайн шийдвэр буруу байснаас ийм зүйл тохиолдож байгааг менежер мэдсэн байна. Бусад ажилтнууд ч ойлгож шийдвэр гаргагчийг буруутгаж эхлэв. Үнэндээ менежер муу шийдвэр гаргаагүй боловч гадны нөлөөллийг дутуу тооцож алдаа гаргажээ. Захирал нөхцөл байдлыг бүрэн ойлгох хэмжээний эдийн засгийн мэдлэггүй ба менежерээ ихэд үнэлдэг, түүний шийдвэр хамгийн сайн нь гэдэгт итгэж байв.
"Алдаа хийснээ мэдсэн даруйдаа засах алхмыг хийж эхэл." зарчмыг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө алдаагаа мэдсэн, ойлгосон байж хэрхэн яаж засах эсэхээ шийднэ. Менежер алдаагаа засахдаа дараах 2 аргаар хэрэгжүүлж болох юм. 1-рт: Бусдын өмнө алдаа хийснээ шууд хүлээн зөвшөөрөлгүйгээр алдааг залруулах өөрийн хийж чадах алхмуудыг хийж эхэлнэ. Ингэснээр алдаа удаан ч гэсэн залруулагдана эсвэл хохирлыг өөрийн хэмжээнд боломжит бага түвшинд хүргэж чадна. 2-рт: Алдаа хийснээ бусдын өмнө шууд хүлээн зөвшөөрч шийдвэртээ эрс өөрчлөлт оруулна. Гэвч алдаагаа хүлээн зөвшөөрснөөр шийдвэрээ залруулах боломж олдохгүй ч байх магадлалтай. Алдаан дээр тань дөрөөлөх хэн нэгний олз болж ч болно. Нөгөөтэйгүүр алдаагаа олох чадвартай, засах чадвартай, илүү чадвартай, цаашдын шийдвэрүүд нь илүү үнэ цэнэтэй байх болно гэж хүлээн зөвшөөрөгдөж болно.
3-р зам байгаа тэр бол хамгийн муу зам нэгэнт алдаа гаргачихсан, гаргасан алдаа өнгөрсөн цагтаа үлддэг гэж ойлгодог, эсвэл зүгээр л шууд сүйрэл гэж хүлээж авах эсрэгээрээ ажил хийсэн хүн л алдаа гаргадаг гэдэг үгийг буруугаар ашиглаж алдаагаа засахын оронд хаацайлах. Бүр муу нь алдаа гаргаснаа ч мэдэхгүй, мэдсэн ч үр дагаврын талаар бодох ч үгүй, ухаарахгүй байх явдал.

1-р аргаар алдаагаа засах алхмыг хийхэд өөрт хохирол бага ч бусдад (бизнест) хохирол ихтэй л юм бн. 2-р аргаар алдаагаа засах алхмыг хийхэд өөрт хохирол (таагүй зүйлтэй учрах эрсдэл их) их боловч бусдад хохирол багатай юм.

Дээрх 2-ын аль ч арга замаар явсан алдаагаа засах гэж оролдохгүй орхих 3-р замаас бага хохирол ирээдүйд хүлээх болно. Алдаагаа бүрэн засах боломж бараг байхгүй ч засахыг хичээх нь ирээдүйн муу үр дагаврыг багасгаад тогтохгүй сайн үр нөлөөг үзүүлнэ.

Энэ жишээ томчуудад зориулсан сериозни жишээ болчлоо. Багачуудад зориулсан жишээ бодож байгаад бичнэ ээ.

Address

13th Bag
Darkhan

Telephone

+97699008766

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when BOLDKO Mindminer posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Business

Send a message to BOLDKO Mindminer:

Share