Дорнод аймаг дахь Монголбанкны салбар

Дорнод аймаг дахь Монголбанкны салбар Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Дорнод аймаг дахь Монголбанкны салбар, Financial service, Дорнод аймаг Хэрлэн сум 7-р баг, Choibalsan.

28/08/2026

Инфляц сүүлийн саруудад нэмэгдэх хандлага үргэжилсэн ч нийлүүлэлтийн нөхцөл сайжирч, шатахууны үнэ тогтворжвол ирэх оны дунд үеэс төв банкны зорилтот интервалд орж тогтворжих төлөвтэй. Гадаад болон дотоод зардлын өөрчлөлт, инфляцын хүлээлтээс шалтгаалсан тодорхой бус байдал хэвээр байна.

Мөнгөний бодлогын хэрэгжилтийн хүрээнд Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын захирал Н.Ургамалсувд "Jargal DeFacto" -тай ярилцав.

Холбоос: https://www.youtube.com/watch?v=U9qay6HJ4KU&t=1976s

#Монголбанк | |

28/08/2026

Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэрэглэлийн оноонд нөлөөлөхгүй.

#Монголбанк | |

27/08/2026

2026 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 566.6 сая ам.долларын ашигтай гарлаа.

✅Урсгал данс 179 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум ам.доллароор сайжрав. Үүнд барааны худалдааны ашиг голлон нөлөөлжээ.

✅Барааны дансны ашиг 4.5 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 3.8 тэрбум ам.доллароор нэмэгдсэн байна. Үүнд зэсийн баяжмал, чулуун нүүрсний экспортын өсөлт голлон нөлөөлж, дээрх хоёр бүтээгдэхүүний экспортын орлого нийт 3.7 тэрбум ам.доллароор өссөн бол үйлчилгээний дансны алдагдал 428 сая ам.доллароор, анхдагч орлогын дансны алдагдал 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдсэн нь урсгал дансанд сөргөөр нөлөөлсөн байна.

✅Санхүүгийн данс 613 сая ам.долларын цэвэр орох урсгалтай гарсан ч өмнөх оны мөн үеэс 644 сая ам.доллароор буурчээ. Үүнд Оюу Толгой компани гадаад өр төлбөртөө 2 тэрбум ам.доллар төлсөн нь голлон нөлөөлсөн бөгөөд энэ нь нөгөө талаас Монгол Улсын гадаад өрийг бууруулах эерэг үр дүнтэй.

💰Мөн гадаад валютын улсын нөөц 2025 оны эцсийн 7.0 тэрбум ам.доллароос 2026 оны 6 дугаар сарын эцэст 7.7 тэрбум ам.долларт хүрч, импортын 4.8 сарын хэрэгцээг хангах түвшинд хүрлээ.

☝Экспортын өсөлт болон барааны худалдааны ашиг эрс нэмэгдсэн нь Монгол Улсын гадаад төлбөрийн байр суурийг сайжруулах гол хүчин зүйл боллоо.

Монголбанк Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүрэлцэн ирсэн олон улсын са...
26/08/2026

Монголбанк Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-д хүрэлцэн ирсэн олон улсын санхүүгийн байгууллага тус бүрийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

https://www.mongolbank.mn/mn/r/12844

#Монголбанк | |

25/08/2026
Европын Холбооны банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв Монголбанкны Тэргүүн ...
21/08/2026

Европын Холбооны банк, санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцэв

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Обрущанский Борбала Анна, Унгарын Элчин сайдын яамны төлөөлөл болон KPMG Hungary-ийн ахлах захирал, Төв, Зүүн Европын санхүүгийн байгууллагуудын нэгдэл, худалдан авалтын зөвлөх үйлчилгээний дарга Тамаш Симоньи нартай уулзлаа.
Уулзалтаар Монгол Улсад хэрэгжүүлэхээр төлөвлөж буй өмч хувьчлалын үйл явцад олон улсын туршлага, зөвлөх үйлчилгээ, хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх боломжийн талаар санал солилцов. Мөн Европын Холбооны гишүүн орнуудын банк, санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцлээ.
KPMG Hungary-ийн төлөөлөл өмч хувьчлал, санхүү, хөрөнгө оруулалтын чиглэлээр хуримтлуулсан туршлага болон Европын Холбооны санхүүгийн байгууллагуудтай хамтын ажиллагааны сүлжээнд тулгуурлан холбогдох байгууллага, хөрөнгө оруулагчидтай харилцаа холбоо тогтооход дэмжлэг үзүүлэх боломжтойг илэрхийлэв.
Талууд цаашид мэдээлэл, туршлага солилцож, холбогдох байгууллагуудын харилцаа холбоог дэмжих замаар хамтын ажиллагааны боломжит чиглэлүүдийг хамтран судлахаар санал нэгдлээ.

#Монголбанк | |

Монголбанк өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16:00–18:00 цагийн хооронд COP17-ын Цэнхэр бүсэд Үндэсний б...
20/08/2026

Монголбанк өнөөдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 16:00–18:00 цагийн хооронд COP17-ын Цэнхэр бүсэд Үндэсний болон олон улсын хүндэт зочид, төлөөлөгчдөд тогтвортой хөгжил, ногоон санхүүжилтийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлж буй бодлого, санаачилга болон голлох ололт амжилтаа танилцуулна. Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Байршил: COP17-ын Цэнхэр бүс S-20, S-23 дугаар павильон

#Монголбанк | |

🍀НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “...
19/08/2026

🍀НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын албан ёсны тусгай арга хэмжээ болох “Өндөр түвшний тогтвортой санхүүгийн форум 2026”-д Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогт өнөөдөр оролцлоо.

🌳Хоёр өдөр үргэлжлэх тус форумаар Монгол Улсын газар, ус, бэлчээр, уур амьсгал, биологийн олон янз байдлын зорилтуудыг бодит хөрөнгө оруулалттай холбох бодлого, санхүүгийн шинэ хэрэгсэл, түншлэлийн боломжуудыг хэлэлцэж байна. Түүнчлэн байгаль хамгааллын урт хугацааны санхүүжилтийг нэмэгдүүлэх, төсөв, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт болон зах зээлд суурилсан санхүүгийн хэрэгслүүдийг үр ашигтай уялдуулах асуудалд анхаарч байна.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12763

#Монголбанк | |

🍀Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд 2026 оны 0...
19/08/2026

🍀Цөлжилттэй тэмцэх Нэгдсэн Үндэстний байгууллагын Конвенцийн Талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ын хүрээнд 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдөр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний “Нэг зорилго – Нэгдсэн шийдэл” сэдэвт салбар хэлэлцүүлэгт Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Э.Анар оролцов.

🌳Тус хэлэлцүүлгээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилтийг орон нутаг, банк, санхүү, уул уурхайн салбарт үр дүнтэй хэрэгжүүлэх арга зам, сайн туршлага, хамтын ажиллагаа, хэрэгжилтийг эрчимжүүлэх боломж болон нэгдсэн шийдлүүдийн талаар төлөөлөгчид санал солилцсон юм.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12762

#Монголбанк | |

✅Монголбанк NGFS-ын гишүүн боллооМонголбанк Санхүүгийн салбарын тогтолцоог ногооруулах төв банк, хянан зохицуулах байгуу...
18/08/2026

✅Монголбанк NGFS-ын гишүүн боллоо

Монголбанк Санхүүгийн салбарын тогтолцоог ногооруулах төв банк, хянан зохицуулах байгууллагуудын холбоо (The Network of Central Banks and Supervisors for Greening the Financial System – NGFS)-нд 2026 оны 8 дугаар сарын 11-нд элслээ.

NGFS нь уур амьсгалын өөрчлөлтөөс санхүүгийн салбарт үүсэх эрсдэлийг удирдах, ногоон, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор 2017 онд төв банк, санхүүгийн хянан зохицуулах байгууллагуудын санаачилгаар байгуулагдсан олон улсын сүлжээ юм. Одоогоор тус холбоо 90 гаруй орны 151 гишүүн, 24 ажиглагч байгууллагыг нэгтгээд байна.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12743

#Монголбанк | |

✅ Монголбанк NGFS-ын гишүүн боллоо

❇️ Монголбанк Санхүүгийн салбарын тогтолцоог ногооруулах төв банк, хянан зохицуулах байгууллагуудын холбоо (The Network of Central Banks and Supervisors for Greening the Financial System – NGFS)-нд 2026 оны 8 дугаар сарын 11-нд элслээ.

🟢 NGFS нь уур амьсгалын өөрчлөлтөөс санхүүгийн салбарт үүсэх эрсдэлийг удирдах, ногоон, тогтвортой санхүүжилтийг дэмжих зорилгоор 2017 онд төв банк, санхүүгийн хянан зохицуулах байгууллагуудын санаачилгаар байгуулагдсан олон улсын сүлжээ юм. Одоогоор тус холбоо 90 гаруй орны 151 гишүүн, 24 ажиглагч байгууллагыг нэгтгээд байна.

Дэлгэрэнгүйг: https://www.mongolbank.mn/mn/r/12743

#Монголбанк | |

Address

Дорнод аймаг Хэрлэн сум 7-р баг
Choibalsan
21000

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Дорнод аймаг дахь Монголбанкны салбар posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share