Даян Дээрх Капитал ББСБ - Валют арилжаа

Даян Дээрх Капитал ББСБ - Валют арилжаа Бодит ханш, Шуурхай үйлчилгээ, Итгэлтэй түншлэл...

21/02/2025

🔴Орос улс шатахууны экспортод тавьсан хоригоо зургаан сараар сунгаж, дотоодын үйлдвэрлэгчдэд хөнгөлөлт үзүүлнэ гэж тус улсын засгийн газар Пүрэв гаригт мэдэгдэв.
Тодрүүлбал, Шадар сайд Александр Новак эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед зах зээлийг тэнцвэржүүлэх үүднээс энэ оны гуравдугаар сарын 1-нээс наймдугаар сарын 31-ний хооронд шатахууны экспортыг үйлдвэрлэлийн бус компаниудад хориглох шийдвэрийг дэмжлээ гэж Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдэгдсэн байна. Энэ нь зөвхөн газрын тос, шатахууныг боловсруулах хууль ёсны үндсэн үйлдвэр, компаниудад экспортлохыг зөвшөөрөх тухай бөгөөд хоёрдогч байгууллага экспортлохыг хориглож буй.
Одоогийн байдлаар дотоодын томоохон нефтийн компаниудад бензин экспортлохыг зөвшөөрсөн ч худалдаачин болон борлуулагчдад өнгөрсөн оны мөн үеэс хориг үйлчилж эхэлсэн. Анхны хориг нь шатахууны бөөний үнэ огцом өсөж, дотоодын зах зээлд хомсдол үүсэх эрсдэлийг арилгах зорилготой байжээ. Москва тэргүүтэй Евразийн эдийн засгийн холбоо, хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан таван улс, Монгол зэрэг ОХУ-тай шатахуун нийлүүлэх засгийн газар хоорондын хэлэлцээртэй орнуудад уг хориг үйлчлэхгүй.

19/02/2025

Мягмар гарагт АНУ, ОХУ-ын засгийн газар хооронд болсон уулзалтыг “хүчин төгөлдөр” мэт харагдуулахгүйн тулд Саудын Араб улсад хийхээр төлөвлөсөн айлчлалаа Украин...

18/02/2025

500 мянган төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг иргэнд 100 хувь буцаан олгохоор тусгажээ…

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад татвар төлөгчид үзүүлэх татварын хөнгөлөлтийн дараах байдлаар тусгажээ:
-Татвар төлөгчийн тухайн сарын 500.000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварыг 100 хувь
-500.001-800.000 төгрөг хүртэлх худалдан авалтад төлсөн татварын 50 хувь
-800.001 төгрөгөөс дээш худалдан авалтад төлсөн татварыг 20 хувиар хөнгөлж, буцаан олгоно.

Via: Paparazzi.mn

18/02/2025
14/02/2025

🪙ДОНАЛЬД ТРАМП ЗООСОН МӨНГӨ ҮЙЛДВЭРЛЭХИЙГ ЗОГСООЛОО

АНУ-ын зоос үйлдвэрлэлийн төв 2024 оны санхүүгийн жилд нийт 3.2 тэрбум пенни үйлдвэрлэхэд 85.3 сая ам.долларын алдагдал хүлээсэн гэж мэдээлсэн байна.

Нэг пенни хийх зардал 2023 онд 0.031 ам.доллар байсан бол 2024 онд 0.037 ам.доллар болж өсчээ.

Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Сангийн яаманд шинэ зоос цутгахаа зогсоохыг үүрэг болгожээ.

Тэрээр “АНУ олон жилийн турш нэг центийн зоос үйлдвэрлэсээр ирсэн. Гэвч нэг пенни хийх зардал 2 центээс давж байгаа нь туйлын үр ашиггүй явдал!” хэмээн Truth Social хуудсандаа бичсэн байна.

12/02/2025

Орост байрласан Хойд Солонгосын армийн 4000 гаруй цэрэг алагдаж шархаджээ. 1000 гаруй цэрэг алагдаж, 3000 гаруй нь шархаджээ. Хойд Солонгосын удирдагч Ким одоо дахин 100 000...

Address

Даян Дээрх барилга
Altanbulag
43045

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Даян Дээрх Капитал ББСБ - Валют арилжаа posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share