TDB Asset Management

TDB Asset Management Уртаар, Ухаалгаар.

Баялаг өндөр орлогоос биш, орлогоо зөв удирдахаас бий болдог. Та орлогоо зарцуулж байна уу, ажиллуулж байна уу?УРТААР, У...
27/08/2026

Баялаг өндөр орлогоос биш, орлогоо зөв удирдахаас бий болдог.

Та орлогоо зарцуулж байна уу, ажиллуулж байна уу?

УРТААР, УХААЛГААР

🔍 tdbam.mn
📍 ХХБ-ны төв байр, 14-р давхар

Ихэнх хүн хөрөнгө оруулалтыг илүү их мөнгөтэй, илүү эрх чөлөөтэй, илүү олон сонголттой болохын тулд эхлүүлдэг.Гэхдээ “ил...
26/08/2026

Ихэнх хүн хөрөнгө оруулалтыг илүү их мөнгөтэй, илүү эрх чөлөөтэй, илүү олон сонголттой болохын тулд эхлүүлдэг.
Гэхдээ “илүү их” гэдэг өөрөө зорилго биш. Энэ нь хэт ерөнхий учраас хэмжихэд хэцүү, бас зорилгоосоо амархан ухрахад хүргэдэг.

Зорилгоо тодорхойлохын тулд “Юунд? Хэзээ? Хэд хэрэгтэй вэ?” гэсэн 3 асуултад хариулаарай.

Ирээдүйгээ төсөөлөхөөс илүү, түүндээ хүрэх санхүүгийн зорилгоо өнөөдөр тодорхойлоорой.

УРТААР, УХААЛГААР

🔍 tdbam.mn
📍 ХХБ-ны төв байр, 14-р давхар

Төгс мөчийг хүлээх хэрэггүй. Эхлэх нь өөрөө хамгийн чухал алхам.Та хөрөнгө оруулалтаа хэзээнээс эхлүүлэх вэ?📌Дэлгэрэнгүй...
21/08/2026

Төгс мөчийг хүлээх хэрэггүй.
Эхлэх нь өөрөө хамгийн чухал алхам.

Та хөрөнгө оруулалтаа хэзээнээс эхлүүлэх вэ?

📌Дэлгэрэнгүйг: https://ikon.mn/n/3pos

УРТААР, УХААЛГААР
🔍 tdbam.mn
📍ХХБ-ны төв байр, 14-р давхарт

Хөрөнгө хуримтлуулж, урт хугацаанд санхүүгийн эрүүл мэндээ баталгаажуулах эхний алхам бол өндөр орлого биш. Харин хуримт...
20/08/2026

Хөрөнгө хуримтлуулж, урт хугацаанд санхүүгийн эрүүл мэндээ баталгаажуулах эхний алхам бол өндөр орлого биш. Харин хуримтлуулах дадал юм.

Санхүүгийн эрүүл мэндээ та аль түвшинд гэж бодож байна?

📌Дэлгэрэнгүйг: https://gogo.mn/r/9l8dn2

УРТААР, УХААЛГААР
🔍 tdbam.mn
📍ХХБ-ны төв байр, 14-р давхарт

Санхүүгийн эрүүл мэнд өндөр орлогоос биш, зөв дадлаас эхэлдэг. Орлого, зардлаа хянаж, орлогоосоо давсан зардал гаргахгүй...
19/08/2026

Санхүүгийн эрүүл мэнд өндөр орлогоос биш, зөв дадлаас эхэлдэг. Орлого, зардлаа хянаж, орлогоосоо давсан зардал гаргахгүй байх нь хувь хүний өөрийн шийдвэр. Харин өнөөдөр хуримтлуулсан дүнгээ бага гэлтгүй, урт хугацаанд тууштай өсгөж, нийлмэл өгөөжийн хүчийг ашиглаж чадвал ирээдүйн санхүүгийн эрх чөлөөнд таныг хөтөлнө.

-Санхүүгийн эрүүл мэнд өндөр орлогоос биш, зөв дадлаас эхэлдэг. Орлого, зардлаа хянаж, орлогоосоо давсан зардал гаргахгүй байх нь хувь хүний өөрийн шийдвэр. Харин ө....

Мөнгө тань өсөж байна уу, эсвэл үнэ цэнээ алдаж байна уу? 👀Инфляц 13%-д хүрсэн энэ үед мөнгөө хадгалах бус, үнэ цэнийг н...
19/08/2026

Мөнгө тань өсөж байна уу, эсвэл үнэ цэнээ алдаж байна уу? 👀

Инфляц 13%-д хүрсэн энэ үед мөнгөө хадгалах бус, үнэ цэнийг нь хамгаалах талаар бодох цаг.

Та мөнгөө инфляцаас хэрхэн хамгаалж байгаа вэ?

УРТААР, УХААЛГААР
🔍 tdbam.mn
📍ХХБ-ны төв байр, 14-р давхарт

📌Яагаад бодлогын хүүг нэмэв?2026 оны 7 дугаар сарын улсын инфляц 13.0%, суурь инфляц 6.9%-д хүрч, үнийн өсөлт бусад бара...
14/08/2026

📌Яагаад бодлогын хүүг нэмэв?
2026 оны 7 дугаар сарын улсын инфляц 13.0%, суурь инфляц 6.9%-д хүрч, үнийн өсөлт бусад бараа, үйлчилгээнд дамжин нөлөөлөх эрсдэл нэмэгдсэн байна.

Инфляцын дийлэнх хэсгийг шатахуун, хүнс болон төрийн зохицуулалттай бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт бүрдүүлж байна.
Мөн шатахууны үнийн өсөлт нь үйлдвэрлэлийн өртөг, бараа үйлчилгээний үнэд дамжин нөлөөлж, суурь инфляцыг нэмэгдүүлэх эрсдэлтэй байна.

Монгол банкны энэхүү шийдвэр нь:
• Инфляцын хүлээлтийг тогтворжуулах
• Үнийн өсөлтийн хоёрдогч нөлөөг хязгаарлах
• Төгрөгийн өгөөжийг бодлогын зорилттой нийцүүлэх
• Инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд буцаан оруулахад чиглэж байна.

УРТААР, УХААЛГААР
🔍 tdbam.mn
📍TDB HQ Building, 14F

Яагаад хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй вэ?Мөнгөө хадгалах нь эхлэл. Харин үнэ цэнийг нь хамгаалж, өсгөх нь дараагийн алхам...
13/08/2026

Яагаад хөрөнгө оруулж эхлэх хэрэгтэй вэ?

Мөнгөө хадгалах нь эхлэл. Харин үнэ цэнийг нь хамгаалж, өсгөх нь дараагийн алхам.

Инфляцын үед мөнгөө зүгээр хадгалах нь худалдан авах чадварыг нь бууруулдаг. Харин зөв төлөвлөсөн хөрөнгө оруулалт нь мөнгөнийхөө үнэ цэнийг хамгаалж, урт хугацаанд өсгөх боломжийг бүрдүүлнэ.

УРТААР, УХААЛГААР
🔍 tdbam.mn
📍TDB HQ Building, 14F

📉SpaceX компанийн хувьцааны үнэ IPO - н дараах оргил ханшаас 51.4% - иар, IPO - н ханшаас 18.7% - иар тус тус унасан бай...
07/08/2026

📉SpaceX компанийн хувьцааны үнэ IPO - н дараах оргил ханшаас 51.4% - иар, IPO - н ханшаас 18.7% - иар тус тус унасан байна.

2026 оны 6 сард олон нийтэд нээлттэй болсон SpaceX компанийн хувьцааны ханш ийнхүү буурсан нь дараах үндсэн 2 шалтгаантай байх магадлал өндөр байна:

1. IPO - н үеийн хөөсрөл дууссан.
Компани нийт хувьцааны ердөө 4-5% - ийг олон нийтэд санал болгосон буюу хувьцааны нийлүүлэлт хязгаарлагдмал. Харин хөрөнгө оруулагч нарын эрэлт асар их байсан нь тодорхой хугацаанд компанийн хувьцааны үнэлгээг өсгөх хүчин зүйл болсон. Гэвч энэ нөхцөл байдал арилж, хөрөнгө оруулагч нарын сэтгэл хөдлөл дарагдаж, хувьцааны үнэ бодит үнэлгээ рүүгээ унасан байх боломжтой.

2. Insiders болох компанийн ажилчид, том дүнтэй хөрөнгө оруулагч нарын lock-up period дуусаж байгаа буюу хувьцааг зарах боломжит хугацаа ойртож байна. Тухайлбал 2026 оны 8 сарын 6 – ны өдөр 911.5 сая ширхэг хувьцааг зарах боломж нээгдэж байгаа бөгөөд цаашид энэхүү тоо ширхэг нэмэгдэх юм. Энэ нь зах зээлд нийлүүлэлтийг нэмэгдүүлж үнэ буурах хүлээлтийг үүсгэсэн байх боломжтой байна.

📌Зах зээлийн хөдөлгөөнийг алдалгүй дагахыг хүсвэл манай хуудсыг дагаарай.

УРТААР, УХААЛГААР
🔍 tdbam.mn
📍TDB HQ Building, 14F

Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд - Дериватив буюу Үүсмэл санхүүгийн хэрэгсэл💡Тариаланч намар хураах улаан буудайныхаа үнийг...
06/08/2026

Хөрөнгө оруулалтын хэрэгслүүд - Дериватив буюу Үүсмэл санхүүгийн хэрэгсэл💡

Тариаланч намар хураах улаан буудайныхаа үнийг хавар нь урьдчилан тохиров. Үнэ унасан ч хохирохгүй, өссөн ч хожихгүй. Тариаланч тодорхой бус байдлыг тодорхой үнээр сольсон. Энэ бол дериватив.
Өөрөөр хэлбэл дериватив нь суурь хөрөнгийн (валют, хувьцаа, түүхий эд, хүүгийн түвшин г.м) үнээс хамаарч үнэ цэн нь тодорхойлогддог санхүүгийн гэрээ юм.

Юунд хэрэглэдэг вэ?
• Хамгаалалт (hedging) — ирээдүйн үнийн савлагаанаас үүсэх эрсдэлийг өөр талд шилжүүлэх
• Байр суурь эзлэх — зах зээлийн хөдөлгөөнөөс ашиг хүлээх

Дериватив эрсдэлийг устгадаггүй, зөвхөн нэг талаас нөгөө тал руу шилжүүлдэг. Хөшүүрэг өндөр тул алдагдал нь анхны хөрөнгө оруулалтаас давах боломжтой.

УРТААР, УХААЛГААР
🔍 tdbam.mn
📍TDB HQ Building, 14F

Address

Худалдаа хөгжлийн банкны төв байр, Энхтайваны өргөн чөлөө – 19 Сүхбаатар дүүрэг 1-р хороо, Улаанбаатар
Монгол Улс
14210

Alerts

Be the first to know and let us send you an email when TDB Asset Management posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share