14/08/2026
⭐️NEST NEWS
Сайн байцгаана уу🤗 Хэдхэн хоногийн дараа оюутнуудын маань хичээлийн шинэ улирал эхлэх гэж байгаатай холбогдуулан Солонгос улсад гадаад оюутан "цагийн ажлын зөвшөөрөл" авахын тулд ямар, ямар бичиг, баримт бүрдүүлэх, хэрхэн цагийн ажлын зөвшөөрөл авах талаарх заавар мэдээллийг хүргэж байна. Хадгалаад аваарай🤓🤩🤩
1. Цагийн ажлын зөвшөөрлөө хаанаас авах вэ?
БНСУ-д их дээд сургууль🏫, мөн хэлний бэлтгэлд суралцаж байгаа D2, D4 визтэй оюутан та өөрийн харъяа иммегрейшн болон "Hikorea" вебсайтаар дамжуулан цагийн ажлын зөвшөөрөл авч болно. ⭕️Хэрэв яаралтай, богино хугацаанд авахыг хүсвэл иммегрейшн дээр материалуудаа бүрдүүлэн өөрийн биеэр очих нь зүйтэй. Учир нь онлайнаар хүсэлт гаргавал ачааллаас хамааран 10-21 хүртэлх хоногийн дараа таны хүсэлтийг шалган, хариу өгдөг.
2. ⏰Хэдэн цаг ажиллахыг зөвшөөрдөг вэ?
D4 визтэй хэлний бэлтгэлийн оюутан болон D2 баклаврын оюутан бол 7 хоногт 20 цаг хүртэл( зарим 인증 대학 25 цаг хүртэл байдаг)
D2 магистрын визтэй оюутан 30 цаг хүртэл ажиллахыг зөвшөөрдөг.
⭕️Хүсэлт гаргахдаа ажиллах цагаа маш зөв тооцоолох нь чухал. Хэрэв заасан хугацаанаас их цаг бичвэл таны хүсэлтэд "반려" буюу "татгалзсан хариу" өгөх магадлал өндөр гэдгийг анхаараарай.
3. Сүүлд нь хамгийн чухал зүйл болох цагийн ажлын зөвшөөрөл авахдаа ямар, ямар бичиг баримт бүрдүүлэхийг доорх зургаас уншаарай👇🏻👇🏻🤩🤩
⭐️Оюутан бүрт Санхүүгийн боломж "LUCKY NEST"
#Цагийн #ажлын #зөвшөөрөл #оюутан
#зээл