19/08/2026
❤️ Войсфишинг буюу утасны залилангийн хэрэгт ЦАГААТГАХ ШИЙДВЭР гаргуулж чадлаа! ❤️
Өнөөдөр үнэхээр сэтгэл хөдөлгөсөн сайхан мэдээг та бүхэнтэйгээ хуваалцахыг хүсэж байна.
Хуулийн фирмд ажилладаг хүний хувьд эрүүгийн хэрэгт холбогдсон үйлчлүүлэгчид, ялангуяа залуу хүмүүсийн хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх бол гэж үргэлж санаа зовниж, сайн үр дүн гараасай гэж хүсдэг.
Өнөөдөр манай Кимсон хуулийн фирмийн өмгөөлөгчийн тууштай, мэргэжлийн өмгөөллийн үр дүнд нийт 150 сая воны хохиролтой, 7 удаагийн үйлдэлтэй холбоотой гэж шалгагдсан войсфишинг (보이스피싱) хэрэгт шүүгдэгчид ГЭМ БУРУУГҮЙ буюу ЦАГААТГАХ ШИЙДВЭР гаргуулж чадлаа. 🙏🙏🙏
Хэрэг шалгагдаж эхэлсэн үеэс үйлчлүүлэгчийн гэр бүл, өмгөөлөгч болон холбогдох хүмүүс нотлох баримт, хэргийн нөхцөл байдлыг нэг бүрчлэн нягтлан, эцсээ хүртэл хамтдаа хичээж ажилласны үр дүнд өнөөдрийн энэ сайхан шийдвэр гарлаа.
Энэ бол зөвхөн нэг хүний ялалт биш. Хүнд хэцүү үед итгэл найдвараа алдалгүй, үнэн зөв үр дүнгийн төлөө хамтдаа тэмцсэн бүх хүний хөдөлмөрийн үр дүн юм.
Бидэнд итгэл хүлээлгэн үйлчлүүлсэн үйлчлүүлэгч болон түүний гэр бүлд баярлалаа. Мөн хэрэг дээр тууштай ажиллаж, сайн үр дүнд хүргэсэн манай өмгөөлөгчдөдөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. ❤️
Кимсон хуулийн фирм | 법무법인 금성
📞 Монгол ажилтан
010-5384-7319
010-2500-3933
📍 Хаяг: 서울특별시 서초구 반포대로30길 12-6, 3·4층
🌐 Дэлгэрэнгүй: Keumseong.com