JB BANK Mongolia Dongdaemun

JB BANK Mongolia Dongdaemun JBBank Mongolia Dongdaemun
전북은행 동대문 외국인센터 몽골

[Долоо хоногийн санхүүгийн зах зээл] АНУ–Ираны дайн, гал зогсоох хүлээлтӨнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл...
11/04/2026

[Долоо хоногийн санхүүгийн зах зээл] АНУ–Ираны дайн, гал зогсоох хүлээлт

Өнгөрсөн долоо хоногт дэлхийн хөрөнгийн зах зээл хагас дамжуулагч болон хиймэл оюун ухаантай холбоотой хувьцааны өсөлт, мөн АНУ–Ираны хооронд гал зогсоох хүлээлтийн нөлөөгөөр өссөн байна. Гэвч олон улсын газрын тос зэрэг түүхий эдийн үнэ өссөн нь эдийн засгийн уналтын эрсдэлийг давхар бий болгож байна.

Вон/ам.долларын ханш долоо хоногийн эхэнд 1,510 воны орчимд эхэлж, долоо хоногийн дунд үед Ойрх Дорнодын гал зогсоох мэдээний нөлөөгөөр 1,470 орчим хүртэл буурсан ч, дараа нь дахин 1,480 орчимд хүрч өссөнөөр өндөр хэлбэлзэлтэй байдал ажиглагдлаа. Богино хугацаанд воны ханш чангарсан чиг хандлага үргэлжлэх төлөвтэй байна.

Долоо хоногийн санхүүгийн зах зээлОлон улсын нефтийн үнэ 110$, вон/долларын ханш 1,510 вонӨнгөрсөн долоо хоногт АНУ-ын х...
04/04/2026

Долоо хоногийн санхүүгийн зах зээл
Олон улсын нефтийн үнэ 110$, вон/долларын ханш 1,510 вон

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл 5 долоо хоног дараалан унасны дараа өссөн бол Азийн зах зээлд Япон, Өмнөд Солонгосын зах зээл хүчтэй байсан ч Хятад, Хонконгийн зах зээл сул байлаа. Ялангуяа Солонгосын KOSPI индекс хэлбэлзэл ихтэй байсан ч долоо хоногийн сүүлээр өсөлттэй хаагдсан.

Олон улсын нефтийн үнэ (WTI) 111 долларт хүрч өссөн бөгөөд вон/долларын ханш 1,498–1,538 воны хооронд хэлбэлзэж, долоо хоногийн сүүлээр 1,510 орчимд хаагдсан байна. Ойрх Дорнодын зөрчилдөөнөөс шалтгаалан нефтийн өндөр үнэ болон валютын ханшийн хэлбэлзэл ойрын хугацаанд үргэлжлэх төлөвтэй байна.

[Долоо хоногийн санхүүгийн зах зээл]Вон/долларын ханш 1,500 орчимд хүрч, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд муудаж байнаЭн...
14/03/2026

[Долоо хоногийн санхүүгийн зах зээл]
Вон/долларын ханш 1,500 орчимд хүрч, АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд муудаж байна

Энэ долоо хоногт Ойрх Дорнодын бүс нутагт үргэлжилж буй дайны нөлөө санхүүгийн зах зээлд үргэлжилсээр, дээр нь АНУ-ын эдийн засгийн үзүүлэлтүүд сөрөг гарснаар зах зээлүүд буурах хандлагатай байлаа. Ерөнхийлөгч Donald Trump ирэх долоо хоногт ч довтолгоо үргэлжилнэ гэж мэдэгдсэний дараа олон улсын нефтийн үнэ болон ам.долларын ханш мэдэгдэхүйц өссөн байна.

Баасан гарагт Сөүл хотын гадаад валютын зах зээл дээр вон/долларын ханш 1,500 хүрээд, шөнийн арилжаа 1,497 вон дээр хаагдсан бол оффшор зах зээл дээр 1,502 вон-оор хаагджээ. Ойрх Дорнодын дайн урт хугацаанд үргэлжилж, АНУ-ын эдийн засаг сулрах төлөвтэй байгаа тул инфляц (үнийн өсөлт) нэмэгдэх магадлалтай гэж үзэж байна. 📉💱

[Долоо хоногийн санхүүгийн зах зээлийн мэдээ]“Газрын тос, валютын ханш, хувьцааны зах зээлийн сандрал”Энэ долоо хоногт О...
07/03/2026

[Долоо хоногийн санхүүгийн зах зээлийн мэдээ]
“Газрын тос, валютын ханш, хувьцааны зах зээлийн сандрал”

Энэ долоо хоногт Ойрх Дорнодод гарсан АНУ-Ираны дайны нөлөөгөөр KOSPI индекс огцом унаж, вон/долларын ханш 1500 воныг ч давсан байна.

Амралтын өдрүүдэд олон улсын зах зээл дээр газрын тосны үнэ 90 долларт хүрч өссөн бөгөөд өмнө нь тогтвортой байсан АНУ-ын хөрөнгийн зах зээл ч ажил эрхлэлтийн үзүүлэлт муудсанаас шалтгаалан буурч хаагдсан байна.

Газрын тосны үнэ огцом өсвөл инфляц нэмэгдэж, эдийн засаг муудах бөгөөд энэ нь Трампын засгийн газрын дотоод дахь олон нийтийн дэмжлэгийг сулруулах боломжтой гэж тооцоолсон Иран улс газрын тосны үнийг өсгөх нөхцөлийг зориуд бий болгож байна гэсэн шинжилгээ гарчээ.

Мөн экспорт болон газрын тосны импортын хамаарал өндөртэй Солонгосын эдийн засгийн бүтэц, түүнчлэн гадаадын хөрөнгө оруулагчид Солонгосын хувьцааг ихээр зарж байгаа нөлөөгөөр вон/долларын ханш ойрын хугацаанд өндөр хэвээр байх магадлалтай гэж үзэж байна.

[Долоо хоногийн санхүүгийн мэдээлэл]“Вон/ам.доллар ↑ & Хувьцааны үнэ ↑”АНУ-ын ам.долларын ханш 4 арилжааны өдөр дараалан...
10/01/2026

[Долоо хоногийн санхүүгийн мэдээлэл]
“Вон/ам.доллар ↑ & Хувьцааны үнэ ↑”

АНУ-ын ам.долларын ханш 4 арилжааны өдөр дараалан өсөв. Ажилгүйдлийн түвшин буурсныг харуулсан хөдөлмөр эрхлэлтийн статистик үзүүлэлтүүдийн танилцуулга болон иенийн ханш суларсан нь үүнд нөлөөлсөн гэж үзэж байна. Үүнтэй зэрэгцэн, валютын зохицуулах байгууллагын оролцоо байсан ч вон/ам.долларын ханш долоо хоногийн турш тасралтгүй өсөж, 1,450 воныг давлаа.

Шинэ оны эхнээс KOSPI индекс 6 арилжааны өдөр дараалан өсөж байна. Хагас дамжуулагчийн салбарын дараа Hyundai Motor компанийн роботын бизнесийн талаарх хүлээлт хувьцааны үнийг өсгөж байна. Харин АНУ-ын хөрөнгийн зах зээл амралтын өдрүүдээр түр саарсан ч AI болон хагас дамжуулагчтай холбоотой хувьцаанууд огцом өсөлт үзүүлэн хаагдлаа.

JB Bank Mongolia Dongdaemun
✔️ Данс
✔️ Карт
🔺ЗЭЭЛ

10/12/2025

Address

서울 중구 을지로 251 3층
Jung District
04564

Opening Hours

Monday 10:30 - 19:30
Tuesday 10:30 - 19:30
Wednesday 10:30 - 19:30
Thursday 10:30 - 19:30
Friday 10:30 - 19:30
Saturday 10:30 - 19:30
Sunday 10:30 - 19:30

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when JB BANK Mongolia Dongdaemun posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category