05/04/2025
АUD ханш Covid-ийн vеийн доод тvвшинд хvрч унав.
Өчигдөр AUD ханш таван жилийн доод түвшин болох 60.5USD хүрч, Covid-ийн vеийн ханшийн уналтын хэмжээнд хvрэв. Энэ уналтын гол шалтгаан нь АНУ болон Хятадын хоорондох худалдааны зөрчил хурцадсантай холбоотой юм.
АНУ Хятадын бараанд 34 хувийн татвар оноосны хариуд Хятад улс мөн адил хэмжээний (34%) татварыг АНУ-ын бүтээгдэхүүнд тавьсан нь дэлхийн зах зээл дээрх тогтворгүй байдлыг нэмэгдүүлж, Австрали доллар зэрэг дэлхийн худалдаатай шууд хамааралтай валютуудад сөргөөр нөлөөлсөн.
АUD ханш Хятадын эдийн засагаас шууд хамааралтай ба Австрали нь Хятадад их хэмжээний тvvхий эд экспортолдог. Иймээс Хятадын эдийн засагт үүссэн аливаа эрсдэл, тогтворгүй байдал нь АUD-ийн ханшид шууд нөлөөлдөг.
The Australian dollar has plunged to a five-year low as China retaliates against US President Donald Trump's trade tirade.The Aussie Dollar is close to 60 US...